Монгол Солонгосын хамтын ажиллагааны форум болов
БНСУ-ын Үндэсний Ассемблей дахь Солонгос, Монголын найрамдлын бүлгээс “БНСУ, Монголын хамтын ажиллагаа - шинэ онд” сэдэвт форумыг энэ сарын 21-нд Сөүл хотноо боллоо. Форумд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Элчин сайд Д.Гэрэл, БНСУ-ын Парламентын гишүүн, Парламент дахь Солонгос, Монголын найрамдлын бүлгийн дарга Жөн Жан Сөн, “КАЛ” авиа компаний захирал Жи Чан Хун, Солонгосын эрдэс баялагийн корпорацийн Ерөнхийлөгч Ким Шин Жон нарын албаны хүмүүс оролцсон байна. Мөн ЭСЯ-ны дипломат ажилтнууд, БНСУ-д ажиллаж, суралцаж байгаа Монгол иргэдийн төлөөлөл оролцжээ. Н.Багабанди дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн байдал, Монгол, Солонгосын хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж, Элчин сайд Д.Гэрэл, БНСУ-ын парламентын гишүүн Жөн Жан Сөн нар үг хэлсэн байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ