М.Батбаатар: Одоогоор гүйцэтгэл нь 50-иас дээш хувьд хүрсэн 2500 орчим айлын орон сууцны барилга байна

img

 Шууд.мн сайтын шууд чатын өнөөдрийн зочноор “Монголын барилгачдын холбоо”-ны ерөнхийлөгч М.Батбаатар оролцож уншигчдын асуултад хариулж байна. -100 мянган айлын орон сууц хөтөлбөрт одоогоор хэчнээн барилгын компани хамрагдаад байгаа вэ? -Хүсэлтээ гаргасан 300 орчим компани байгаа. Тэдгээрийн дотор өөрсдөө хөрөнгөө гаргаж, өөрт байгаа газраа ашиглаж барилга баръя гэсэн 64 компани бий. Үүнийг Засгийн газар бүртгэсэн байгаа. -Одоо дахиад барилгын компаниудыг бүртгэж байгаа юм билээ. Энэ бүртгэлд барилгын компаниуд жигд хамрагдаж чадаж байна уу? -Нийлүүлэлт бага байгаа учраас өөрөө газартай, зураг төслөө бэлэн болгосон компаниудыг хамруулахаар болсон. Үүний дараа  Буянт-Ухаа, Радио телевиз, Яармаг зэрэг улсын төсвөөс гарган барих барилгууд дээр гүйцэтгэгч компаниуд олноор өрсөлдөнө байх. -Газар чөлөөлөх асуудал ямар төвшинд байгаа вэ? -Өнгөрсөн онд 20 тэрбум төгрөг зарцуулж, шугам сүлжээн дээр байгаа айлуудыг чөлөөлсөн. Телевизийн орчимд дулааны болон бусад шугам сүлжээн дээр байралсан айлуудтай “Дэрэн”, “Аж трейд” зэрэг  гурван компанийг тохиролцож байшин барих эрхийг нь Засгийн газраас өгсөн. Ийм хэлбэрээр туршиж үзэж байна. Газар чөлөөлөх асуудал энэ онд үргэлжилнэ. -Жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орохыг хүссэн иргэд юуны түрүүнд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан гүйцэтгэл нь 50 хувиас дээш хэмжээнд хүрсэн орон сууцнаас сонголтоо хийх хэрэгтэй юм билээ. Одоогоор ийм хэчнээн барилга байна вэ? -Хамгийн сүүлийн мэдээгээр 2500 орчим айлын сууц 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй барилга байна. -100 айлын орон сууцнаас энэ онд хэчнээн орон сууц баригдах вэ? -7500 төлөвлөж байгаа. -Барилгын чанарын асуудал ихээр хөндөгдөнө байх. Барилгын салбарын хямралын үед баригдаж олон жил борлуулагдаагүй барилгуудыг ихээр шахах, чанаргүй барилгуудыг иргэдэд олгох асуудал гарна гэсэн хардлага байна? -Одоо тийм барилга цөөрсөн. Төрийн албан хаагчдын 4000 хамруулаад нэлээд цөөрсөн. -100 мянган айлын орон сууцны чанарын хувьд? -Чанарын хувьд мэргэжлийн хяналтын байгууллага байнга шалгаж байгаа. Одоогоор хийц энэ тэр дээр гарсан зөрчил байхгүй. Өөрөөр хэлбэл, ноцтой газар хөдлөлт энэ тэрд тэсэхгүй эсвэл хийц нь гэмтсэн зөрчил гараагүй. Харин сантехник ч юм уу тийм зүйлс дээр асуудал гарсан удаа бий. -Барилгын үнэ харилцан адилгүй байна.  100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж буй барилгуудыг зохистой үнэ баримтлах бодлого бий юу? -Засгийн газар ч энэ талаар бодлого боловсруулж байгаа. Барилгын холбоо, Үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд үнийн асуудал дээр судалгаа хийж байна. Барилгын өөрийн өртөг хэд байх вэ. Худалдан борлуулах үнэ нь ямар байх талаархи энэ судалгаагаа бид Засгийн газарт өгнө. Үүний дагуу Засгийн газраас тогтоол шийдвэр гарна байх.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tyngaa:
batbaataraa shi hudlaa yarihaa boliosh ooriigoo barilgashin gej zarlaad hiisen buteeshiig shin medehgui baina ooriigoo orgomjlohoos oor uy sh medehgui hun isheesh
2012-03-01