-Орон сууц барих гээд байдаг. Гэтэл барилгын материалын үйлдвэр бараг байхгүй. Хятадаас импортоор өндөр үнэтэй барилгын материалаа зөөгөөд байх хэрэг үү?
-Барилгын үнэ их хэмжээгээр нэмэгдэхээр барилгын материалын үнийн өсөлтөөс болж байгаа гэсэн мэдээлэл их байна. Мэргэжлийн байгууллагынхан барилгын материалын импортод судалгаа хийхэд 10-15 хувь өссөн байна гэдэг. Тэгэхээр барилгын материалын үнийн өсөлтөөс болж үнэ өсч байна гэдэг өрөөсгөл ойлголт.
Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Инноваци хөгжлийн хороонд би гишүүнээр ажилладаг. 2021 он хүртэл хөгжүүлэх үндэсний стратегийг баталсан. Үүнд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж 70 хувийг хангах зорилго тавьсан.
Дахин хэлэхэд хоёр хөрш орны хэмжээнд барилгын материалын үнийн өсөлт тэгж их хэлбэлзэхгүй тогтвортой байгаа. Манайд л тэр барилгын материал орж ирсэн хойноо ингэж өсөөд байгаа хэрэг.
-Үнийн өсөлтийг барилгын компаниуд хөөрөгдөөд байна гэсэн үг үү?
-Шууд тэгж хэлж болохгүй. Хөрөнгө оруулагч гэдэг зүйл манайд бий болсон. Тэд газар аваад барилга бариулаад худалддаг, барилга аваад борлуулдаг ченжүүд гэж бий болсон.
Тэд л үнэ ханш тогтоож байна. Барилгын үнийг барилгачид хөөрөгдөөгүй. Энэ жишээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хилчин хотхоны барьсан орон сууцнаас татаж болно.
Нэг метр квадратын үнийг 550-750 мянган төгрөгөөр бариад, улсын комиссоор өндөр чанартай гэж батлуулаад албан хаагчдадаа өгчихлөө. Эндээс харахад орон сууцыг ийм хэмжээний өртгөөр барих боломж байгаа гэсэн үг. Тэгэхээр барилгын өөрийн өртөг 15-20 хувиар өссөнөөс сая төгрөг давж гараагүй л байгаа шүү дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ