М.Батбаатар: Өндөр ханштай орон сууц авах гэж яарах хэрэггүй гэж зөвлөе

img

-Одоо баригдсан  барилгуудын метр квадратын үнэ өндөр байна. Энэ өндөр ханштай, жишээлбэл  нэг сая 500 мянган төгрөгийн байрыг авах нь зөв үү? -Баригдсан байшингийн үнийн зохицуулалтыг яаж хийхийг мэдэхгүй. Харин тэр хүн байраа хурдан зарахын тулд талбайнхаа үнийг бууруулж өгвөл болох байх. Түүнээс биш хүмүүсийн амаар 100 саяар өгүүлнэ гэж байхгүй. Иргэд өөрсдөө гүйж очоод аманд нь унаад байна. -Таны хэлж байгаагаар одоо өндөр ханштай байрыг авах гэж яарах хэрэггүй гэсэн үг үү? -Нэгдүгээрт  55 м2-ынхаа хэмжээнд тохирсон байраа сонго. Тэгээд ОССК дээр очих хэрэгтэй. Тэндээс тодорхой үнэ хэлнэ. Засгийн газрын нөхцөлийг тавих байх. Ямар нэг хөнгөлөлт эдлүүлэх талаар оролдлого хийнэ. Засгийн газрын тогтоолдоо баригдаад байж байх хэрэгтэй. Хэлцэл зөвшилцөл явагдаж байгаа болохоор сонголтоо хийгээд байж байхад гэмгүй. Гэхдээ л ер нь өндөр ханштай орон сууц авах гэж уралдаж, яарах хэрэггүй болов уу гэж зөвлөмөөр байна. Хүн хүний л сонголт л доо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

за за сэтгэгдэл нтр бичиж цаг заваа гарздахаа болъё дахиж энэ сайтруу орохоо ч болъё.сэтгэгдэл гаргадаггүй өөрсдийн үзэмжээр тавьдаг юм бол
2012-04-09
залгигч хар хүч
2012-04-09
barilgiin companiud bish OSSK une togtooh yumuu?
2012-02-29