Төсөлд хамрагдаж байгаа байрны үнэ хэд вэ. Байршлаасаа хамаарч үнэ нь өөр байх уу. Манайх одоогоор 7-р хороололд баригдах газарт амьдардаг. Би энэ газартаа зээлд хамрагдах боломжтой юу?
-Дөлгөөн нуурын ар талд 100 айлын барилгын матералын дэлгүүрийн ойролцоо амьдарч буй оршин суугчид орон сууцны зээлд эхний ээлжинд хамрагдана.
- 13-р хороололд баригдаж байгаа 25 айлын орон сууц яагаад хөнгөлттэй зээлийн орон сууцны жагсаалтад байхгүй байгаа юм бол оо. Гүйцэтгэл нь 70 хувьтай?
-Захиалагч нараас шалтгаална. Захиалагч өөрөө бичиг баримтаа дутуу өгсөн ч байж болно. Юуны өмнө таныг захиалга өгсөн компанийнхаа удирдлагатай уулз гэж хэлье.
-Хөтөлбөрт багтсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалт албан ёсоор эцсийн байдлаар хэзээ гарах вэ?
-Хотын захиргааны 13 давхарт очоод үзвэл анх хөтөлбөр батлагдахад гаргасан жагсаалт байршуулсан байгаа. Эхний ээлжинд ашиглалт оруулах, барилгажуулах газруудыг зарлаад байгаа. Мөн эхний ээлжинд 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй барилгуудыг хамруулахаар болсон. Тэр бүгдийг сонгоод сар бүр ЗТБХБЯ-ны Барилгын мэдээ гэх сар бүр гадаг сэтгүүлд зарлаж байгаа.
-Бага дунд орлоготой иргэд хэзээ оон сууцандаа орох вэ?
-Их яарсан нь энэ ондоо багтаад орох байх. Эхний ээлжинд 2500 айлын орон сууцны тендер зарласан. Тэгэхээр энэ ондоо эхний ээлжинд ашиглалтад орно.
Тавдугаар сараас ажил нь эхлэх юм. Ард түмэн яаралгүй хүлээж байгаад Долдугаар хороолол, Шинэ яармаг хорооллыг барихыг хүлээж байгаад хамрагдах хэрэгтэй. Өнөөдөр орон сууцжуулах талаар хүн бүр ярьж санаа тавьж байгаа болохоор 100 мянган айл орон сууцны хөтөлбөр хурдан хэрэгжих байх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ