-100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа иргэдийн эхний зээл ирэх сарын 26-нд олгогдоно гэсэн.
Эхний ээлжинд байрандаа орох гэж байгаа иргэд орон сууцаа сонгох боломжтой ашиглалтад орсон, удахгүй орох гэж байгаа хэчнээн барилга байна вэ?
-Бэлэн болсон 2500 гаруй айлын орон сууц байгаа. Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжуулан эдгээр барилгуудтай холбогдох хэрэгтэй.
-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн санхүүжилт нь Хөгжлийн банкаар дамжуулан барилгын компаниудад хүрнэ. Төсөв санхүүгийн асуудлаас үүдээд эхлэж авсан нь хожиж, сүүлд авах гэсэн нь болохгүй гэсэн зүйлс иргэдийн дунд яригдаж байна?
-100 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөр цэцэрлэг, сургууль гээд цогцоор нь асуудлыг хэлэлцэнэ.
Үүнд Хөгжлийн банкны оролцоо хэрэгтэй. Энэ байгууллага мөнгө гаргадаг биш зөвхөн баталгаа гаргадаг байгаасай гэж хүсэж байгаасай гэж барилгачид бид хүсэж байна. Гадаадын компаниуд энд оролцох хүсэлт гаргаж байна.
Бид өмнө нь гаднаас зээл авъя гэхээр Засгийн газар, Сангийн яам, Монголбанкнаасаа баталгаа аваад ир гэдэг байсан. Энэ нь тэр бүр олдохгүй. Одоо энэ бүх эрхийг Хөгжлийн банкинд олгосон. Гэхдээ Хөгжлийн банк энэ асуудал дээр удаан хойрго хандаж байна. Энэ нь барилгын компаниудыг дэмжих маш сайн дэмжлэг болж байна.
Гэхдээ ард иргэд мөнгөө үүрчихээд уралдаж гүйгээд, яарч тэвдэж өндөр ханштай, ченжүүдийн үнэ хөөрөгдсөн орон сууц руу яарах хэрэггүй болов уу. Эргээд өөрсдөд нь ч л хэцүү. Барилгын компани бол ашгаа аваад л үлдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ