Шууд.мн сайтад Эмошн хамтлагийн бүсгүйчүүд Чинбатын хамт зочлон ирж уншигчдаас ирж буй асуултад хариулж байна. Та бүхэн мэдээний сэтгэгдэл дор асуултаа үлдээнэ үү.
- Чинбаа хамтлагийн ажил гэхээсээ илүүтэй хөгжмийн ажилдаа санаа тавьбал хөгжмийн ерөнцөд цахиур хагална шүү. Чамд ийм нөөц эрч хүч байгаа. Төгөлдөр хуурч тал руугаа анхаарлаа чиглүүлээч?
- Санаа тавьсанд баярлалаа. Ерөнхийдөө манай Монголчууд хөгжимд дуртай хайртай хүмүүс болохоор хөгжим сонирхож, мэдэрч, таалагдсан хөгжмөө сонсох дуртай байдгийг анзаарсан. Энэ нь миний гаргасан “Цагаан хар цагаан” гэсэн төгөлдөр хуурын цомогноос эхтэй. Энэ цомогт орсон хөгжмийг явуулдаггүй телевиз, радио гэж байдаггүй. Мөн айл болгонд байж байдаг. Энэ нь ч уран бүтээлч хүнд их урам зориг өгдөг.
- Ганболор: Чинбаагийн бие даасан уран бүтээлийн хувьд 2 цомог гаргасан байгаа. Чинбаагийн мэргэжил нь арын алба. Тодруулбал, Чинбаагийн хийж буй уран бүтээл нь хүмүүсийн дуртай дуунууд байдаг. Эдгээр дуунуудын хөгжмийг Чинбаа хийсэн байдаг. Тиймээс Чинбаа байнга уран бүтээл хийж тэр нь хүмүүт байнга хүрч байдаг гэсэн үг.
- Эмоушн хамтлагийнхан уран бүтээлээрээ олсон орлогоор амьдарч байна уу. Аль эвсэл хувийн бизнес байдаг уу?
- Одоогийн байдлаар цэвэр уран бүтээлээрээ олсон орлогоороо амьдарч байна.
- Таны Америкт байхдаа аавдаа зориулан бичсэн хөгжим маш олон хүнд хүрсэн. Хол нутагт байсан нь таныг улам хөглөсөн болов уу?
- “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” гэсэн хөгжим юм. Би уран бүтээлч хүн учраас аав минь бурхан болсон ч уран бүтээлдээ мөнхжүүлж үлдээе гэж чин сэтгэлээсээ хүссэн. Аавыгаа өөд болохоос өмнө “Сэтгэлийн гуйлга” хэмээх дуугаа хийж, бурхан болохоос нь өмнө сонсгосон. Тэр үед аавын минь бие их тааруу байсан ч, эцсийн хүчээ шавхаад хүүгийнхээ дууг гоё дуу болж гээд эрхий хуруугаа өргөн урам хайрлаж байсан.
Одоо болох Балхжав ахын тоглолтод “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” оркестрын бүтээлээ хүргэнэ. Хүмүүс сэтгэлээс минь гарсан бүтээлүүдийг чин сэтгэлээсээ хүлээж авдагт талархдаг.
Ер нь хэлэхэд эцэг эхийгээ мэнд сэрүүн байхад ачийг нь хариулаарай л гэж хэлмээр байна даа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ