М.Батбаатар: Хөтөлбөрийн хүрээнд чанаргүй, шаардлага хангахгүй барилга барьсан тохиолдолд буулгаж хохирлыг иргэдэд төлүүлнэ

img

-Нэг жилийн дотор хичнээн айл өрхийг орон сууцаар хангах боломжтой вэ? -Төлөвлөгөөний дагуу сайн ажиллавал жилдээ 10 мянган өрхийг орон сууцанд оруулах боломжтой. Энэ тоо бол хамгийн багаар тооцож байгаа тооцоолол -Барилгын чанар их чухал. Энэ тал дээр хэрхэн хяналт тавьж байна вэ? -Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг дарга болон Монголын барилгачдын холбоо хамтран барилгын чанар, хийцэд хяналт тавидаг хамгийн сүүлийн үеийн техник технологи ооруулж ирсэн. Эхний ээлжинд нийслэл хотын хэмжээнд хуучин барилга байшингуудад шалгалт хийж, дүгнэлт гаргаж байгаа. Энэ жилээс уг багажныхаа тоог нэмэгдүүлж шинэ орон сууцнуудад хяналт тавина. “Үл эвдэх хяналтын багаж” нэртэй уг багаж нь барилгын гаднаас рентгэн шиг шинжилдэг. Гол тулгуур, арматур төмөр, карказ, цемент зуурмагийн чанар, орц зэргийг бүгдийг хянах чадалтай. Үүнийг УМХГ-тай хамтран хийж, чанарын шаардлага хангахгүй бол улсын комисс хүлээж авдаггүй болно. -Шалгалтын явцад чанаргүй, шаардлага хангахгүй барилга гэдгийг тогтоосон тохиолдолд асуудлыг яаж шийдэх вэ? -Буулгана. -Ашиглалтад ороод оршин суугчаа хүлээн авсан байр чанаргүй гэдэг нь тогтоогдвол яах вэ? Тухайлбал, хотын төвд 9 давхар байрны зураг төслөөр баригдсан барилга ажлын явцад 5 давхар болгож, дотоод заслаа хийж байгаа тухай мэдээлэл байна. -Хуулиараа барилга баригдах явцад алдаа гарсан тохиолдолд тухайн байгууллага ажлаа зогсоох ёстой. Харин бидний шалгалтын үеэр ийм барилга илэрвэл шууд нураахыг үүрэг болгоно. Мөн сүүлийн үед ашиглалтад орсон барилгын чанар муу байна гэсэн иргэдээс мэдээлэл ирвэл очиж шалгана. -Оршин суугчдын хохирлыг хэн төлөх вэ? -Мэдээж тухайн барилгыг захиалсан, барьсан бариулсан байгууллагуудтай хариуцлага тооцож төлбөрөө нөхөн төлүүлэх учиртай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zamiin tsagdaagiin uulzvariin urd taliin zamiin gold /ayulguin toirog/ deer barigdaj b.gaa barilga barigdah yavtsdaa nursan. odoo urgeljluuleed l bariad l b.a shd. urgah naran hana n tsuuraad b,a geed l humuus gomdollood l b.san tegsen ene 100000 hutulburt tentschihsen ner n tuuj yavna. yariatai chin ogt avtsaldahgui b.a.
2012-02-29
yag helseneeree bodit baidal deer biyeldeg bol shuu dee.. ee medku ene bol mongol....
2012-02-29