М.Батбаатар: Орон сууц улам өргөн дэлгэр баригдах гэж байхад үнэ өснө гэж цуураад барилгын компанийн эздийн аманд унаж болохгүйг зөвлөж байна
-Зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болох хамгийн эхний хугацаа хэзээ вэ. Байрны үнийг зээл олголтын хугацаанд тогтвортой барьж чадах уу?
-Орон сууцтай болох хамгийн эхний хугацаа гэвэл энэ ондоо багтах байх. Зээлийн хугацаанд байрны үнийг тогтвортой барьж чадна гэж бодож байна.
-Байгууллага, аж ахуй бүрт квот хувиарлахгүй бол хүн бүр байр авна гэхэд цаанаасаа олгох мөнгө нь хүрэлцээгүй хэцүү болно байх?
-Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгохоор бэлдэж байгаа мөнгийг төвлөрүүлнэ. Тиймээс мөнгө хүрэлцээтэй гэж бодож байна. Нийт гэр хорооллын 60 хувь энэ хөтөлбөрийн хүрээнд орон сууцтай болчих боломжтой гэж бодож байна
-Анх удаа байр авч байгаа хүнд байр олгоно гээд байгаа. Урьд нь байр аваад түүнийгээ зарсан хүн зээлэнд хамрагдаж болох уу?
-Эхний ээлжинд анх удаа байр авч байгаа хүмүүс л хамрагдах боломжтой. Энэ нь ченжүүд иргэдийг хохироохгүй байхаас сэргийлж байгаа хэрэг. Ийм асуудалтай хүмүүсийн хувьд 2014 оны л энэ зээлэнд хамрагдах боломжтой.
-Өнгөрсөн онуудад үүнээс өндөр хувийн хүүтэй зээлээр байр авсан иргэд олон бий. Энэ хүмүүс зээлийнхээ хүүг бууруулах боломж бий юу?
-Ийм боломж бий. Өндөр хүүтэй зээлд авсан иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох талаар яригдана. Үүнд Хөгжлийн банк анхаарлаа хандуулах байх.
-Барилгын салбар маань нэг хэсэг уналтад орсон. Одоо байдал ямар байна вэ?
-Барилгачид бүтээн байгуулалтад жигд хамруулах боломж бололцоог бүрдүүлж өгвөл барилгын салбар оргилдоо хүрэх боломж байна.
-Та иргэдэд ямар зөвөлгөө өгөх вэ?
-Засгийн газрын тогтоол үе шаттайгаар гарч байгааг анхааралтай ажиглаж шийдвэрийн хэрэгжилтийг хянаж, ОССК-тай маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй. Улам өргөн дэлгэр баригдах гэж байхад байрны үнэ буурах гэж байхад өсөх гэнэ гээд цуураад яваад байх нь зохимжгүй юм. Өнөө маргаашдаа эрэлт, нийлүүлэлт хоёр нь зохицохгүй байгаа нь үнэн. Зургаан хувийн зээл 20 жилийн хугацаанд баригдана. Энэ хугацаанд юу гэж барилгын үнэ улам нэмэгдээд байх вэ. Орон сууц барихыг хүлээх хэрэгтэй. Ард иргэддээ барилга барина гэж байгаа барилгачдаа дэмжиж ажиллах хэрэгтэй.
-Иргэдийн зүгээс тухайлбал ямар дэмжлэг үзүүлнэ гэсэн үг вэ?
-Гэр хороололд амьдарч байгаа иргэдэд л гэж хэлэхэд энэ урт хугацааны зээл нь ажлын байртай, төлбөрийн чадвартай байх шалгуур л тавьж байна. Энэ хөтөлбөрийн дагуу хамгийн түрүүнд байртай болох боломжтой хүмүүс барилгачид.
Өнөөдөр засалчин, гагнуурчин хийж байгаа хүүхэд 1-1.5 сая, барилгын талбайд удирдах ажилтан хийж байга хүүхэд 13 сая төгрөгийн цалин амлахгүй бол хөдлөхгүй байна. Солонгост ажиллаж байгаа хүүхдүүд одоо Монгол руугаа бригад болоод гүйж байна. Ингэж өндөр цалинтай хүүхэдтэй болох хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ