-Шалгалтын явцад хуучин барилгуудыг нураана гэлээ. Хэдэн жилийн өмнө ХААХҮЯ-ны өмнө байрлах Цэргийн 44 гэх барилгын насжилт өндөртэй гээд нураасан.
Гэтэл одоо болтол шинээр барилга баригдсангүй. Хуучин барилгуудыг нураагаад эхлэхээр хотын энд тэнд нураасан барилгын хог хаягдал дүүрэх юм биш байгаа.
-Цэргийн 44 –ийн хувьд насжилт өндөртэй, хүн амьдрах боломжгүй гэдэг нь тогтоогдсон. Тиймээс оршин суугчидтай ярилцаж тохирон нураахаар шийдвэр гарсан.
Оршин суугчидтай тохирон хуучин буйран дээр нь шинэ орон сууц барьж, буцаан оруулахаар тогтоод байсан ч асуудал шийдэгдээгүй. Учир нь оршин суугчдын зарим их хэмжээний мөнгө нэхэж ажилд хүндрэл учруулсан. Зөвхөн оршин суугчид гэхгүй нэг давхарын үйлчилгээ эрхэлдэг иргэд их хэмжээний мөнгө нэхэж байсан.
Харин энэ удаад шаардлага хангаагүй нураагдсан барилгын суурин дээр дахин шинээр барих асуудлыг Засгийн газрын мэдэлд шилжүүлж, төр мэдэлдээ авсан тул Цэргийн 44-ийн түүх давтагдахгүй гэж ойлгож болно.
-Тухайн үед гадны хөрөнгө оруулагчид уг газрыг сонгож барилга барих гэж байна гэсэн сураг гарч байсан. Тэгээд үнэ мөнгөн дээрээ тохироогүй гэдэг энэ үнэн үү?
-Гадны хөрөнгө оруулагчид тухайн үед хандаж байсан нь үнэн. Гэвч оршин суугчид болон нэг давхарын түрээслэгчдийн асуудлаас болоод гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Ер нь ийм тохиолдол цөөншгүй бий. Гэр хорооллыг барилгажуулах төслийн явцад ч ийм тохиолдол их гардаг.
-Цэргийн 44-ийн буурин дээрх барилгын хог хаягдлыг одоо хэн хариуцах вэ?
-Тухайн үед гэрээ хэлэлцээр хийж, иргэдтэй зөвшилцөж байсан хүмүүстэй л хариуцлага тооцох хэрэгтэй. Оршин суугчдын зүгээс өөрсдөө анхаарал тавихгүй бол шийдэгдэхэд хэцүү асуудал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ