“Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа

img

Засгийн газрын хуралдаанаар “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний дөрөвдэх хөтөлбөрийг  хэлэлцэн баталлаа. Гуравдахь хөтөлбөр 2007-2011 онд хэрэгжсэн бөгөөд хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэнд сайжирч манай улс эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшид оржээ. Хэдийгээр эх, нярайн эндэгдэл буурч байгаа ч эндэгдлийн түвшин хот, хөдөөд болон баян, ядуу хүмүүсийн хувьд ихээхэн ялгаатай байна. Шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны бүртгэлийн завсардалт, хүн амын хэт төвлөрөл, нэгдсэн мэдээлэл, бүртгэлийн тогтолцоо бүрдээгүй,  хүн амын өсөлт, ядуурал, уул уурхайн салбарын хөгжил, хувь хүмүүс байгалийн баялгийг хараа хяналтгүй олборлох болсон зэргээс нийгмийн нэн эмзэг бүлгийн иргэд нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй байгаа нь  жирэмсний болон төрөхийн хүндрэл үүсэх эрсдлийг ч нэмэгдүүлж байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн өсвөр үеийнхэнд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох ажил ч хангалтгүй байна. Жирэмсэн, төрөх, төрсний дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг төрөөс бүрэн хариуцаж байгаа боловч  иргэний бүртгэлгүй, түр оршин суугчид, эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, өсвөр үе, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүн амын цөөнх нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээнд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа зэргээс үүдэн хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wertyuiop[:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-30
ZOCHIN:
emegteichuudiin emneleguudiig tor anhaaraldaa avaasaidaa,odort hichneen zuugaaraa ur hondolt bolj baigaag meddegch boloosoi,emch nart hatuu shaardlaga tavij ur hondson emch nart hatuu hariutslaga tootsoj hun alahad hamsarsan heregt tataj shorond horih neg huuhed ustgahad dor hayj 50say togrognii torguuli noogduulah heregtei,hariutslaga gej medehgui uhaan muutai erchuud,archaagui zolbin huuhenuud,hunii amiar mongo olj holjdog huuhediin aluurchin 3-t yaliig tolovloj biyer ni edluuleed ehleh yum bol mongold bugd tsegtserch hoorhii urs tamiin togoond heden heden heseg taschuulagdahgui l baihdaa,uuniig bodoj uzeerei tor zasagiinhaan,uuniig tungaaj uzeerei aluurchidaa
2012-02-29