- Шинэ орон сууцууд хятадын хамгийн чанаргүй сантехникийн материал, тоног төхөөрөмжөөр хангадаг. 100 мянган айлын орон сууц бас ийм байх уу?
-Энэ асуудлыг бодоогүй биш бодож байгаа. Сая би Хотын даргыг дагаж ХБНГУ-ын Берлинд айлчилсан. Солонгос, Германы сантехникийн материалын ханш 100 айлын барилгын материалын ханшаас бага байна.
Манай наймаа хамгийн муу материалыг хамгийн чанартай материалын үнээр зардаг юм байна. Тэгэхээр материалын үйлдвэрээ баригдтал Засгийн газрын шугмаар хамгийн сайн чанартай сантехникийн материал бусад зүйлийг импортлоод оруулж ирдэг байх боломж байна.
Өвөл нь импортоор оруулж ирээд зун нь барилгын компаниудад нийлүүлж болж байна. Удахгүй барилгын материалын бөөний сүлжээг дэмжсэн Засгийн газрын тогтоол гарах байх.
Эрээний хамгийн муу материалыг хамгийн өндөр үнээр шахдаг байдал үгүй болно гэж бодож байгаа.
-Зургаан хувийн хүүтэй зээлд хувийн сууц барих сонирхолтой хүнийг хамруулах уу?
-Одоогоор энэ талаар тодорхой шийдвэр гараагүй. Эхний ээлжинд тохилог орон сууц гэсэн нь гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах юм. Амины орон сууцыг тохилог гэж хэлэхэд арай болохгүй байгаа юм.
Гэр хороололд амины орон сууц барилаа гэхэд агаарын бохирдол буурахгүй, суларсан газарт нь цэцэрлэг сургууль, нийгмийн үйлчилгээний газрыг барих газаргүй болчихоод байна. Хот байгуулалтын бодлого гэдэг цогцоор нь шийдэхийг хэлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ