
Монгол Улсын Их сургуулийн 16 салбар сургуулийн 24 мянган оюутны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Урлагийн их наадам” ирэх бямба гаригт болох гэж байна.
“Хүүхдийн урлан бүтээх төв”-д болох уг наадмыг тус сургуулийн Оюутны холбоо, “Оюутны конгресс”-оос санаачлан явуулдаг юм. Оюутнууд мэндчилгээ, хамтлаг бүжиг, гоцлол болон хамтлаг дуу, жүжигчилсэн үзүүлбэр, шүлэг, язгуур урлаг зэрэг долоон төрлөөр өрсөлдөх аж.
Төрөл бүрт эхний гурван байр эзлүүлэх бөгөөд медаль, өргөмжөл мөнгөн шагнал урамшуулах юм. .
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ