Сэлэнгэ мөрний гүүрийг хаажээ

img

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын II багийн нутагт орших Сэлэнгэ мөрөнд  Ланд 105 маркийн 05-70 УБН улсын дугаартай автомашин шөнийн 01.00 цагт унасан байна. Мөс цөмөрч машин унасан гэх дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын хэлтэс шуурхай ажиллаж, зорчигчдыг нь  аварч, машиныг татан гаргажээ. Тус гүүрний хагас нь нурсан учраас Хот хоорондын зорчигч тээвэр болон бусад машин, техникийг Сэлэнгийн гүүрээр гаргахгүй байх шийдвэрийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргаад байгаа юм байна. Тиймээс Хөвсгөл аймгаас ирж байгаа болон тус аймаг руу очиж байгаа машинууд Дархан-Эрдэнэтээр тойрч явахыг зөвлөн , замгүй газраар гарах зэргээр зорчигчдын аюулгүй байдлыг хангаагүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Pee:
Zaschijee hugshuun...
2012-03-01
o:
sain unshaad setgegdel bich l de Erdeneteer toirj yawaxiig zuwluj bgaa biz de naizaa
2012-02-29
Pee:
Sonin ymaa, yaahaaraa hunuus harin erdenet eer toirch yahavaar ayuulgui baidal hangaagui boldog bilee? Harin ch sain zamtai tom guurtei shde...
2012-02-29