
Монголд цөмийн хаягдал булшлах гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж байсан.
Тухайлбал, Японы “Майничи” сонинд Япон, АНУ , Монгол гурван улсын хооронд уран олборлох, цөмийн түлш боловсруулах болон цөмийн хаягдал булшлах байгууламж барих тухай маш нууц хэлэлцээ явагдсан гэх мэтээр мэдээлж байсан.
Энэ асуудлаас үүдэлтэйгээр ирэх сарын 11-ний өдөр цөмийн хаягдлын эсрэг үндэсний хэмжээний жагсаалыг зохион байгуулахаар болжээ. Уг жагсаалыг Facebook-ийн 10000 хүнийг өөртөө нэгтгэсэн "No nuclear" группынхэн зохион байгуулж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ