Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийнэ

img

УИХ-ын ээлжит бус  чуулган гуравдугаар сарын 5-9-ны өдөр хуралдана. УИХ-ын даргын захирамжинд тусгаснаар ээлжит бус чуулганаар "Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2012 оны Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон" аж. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ