"Sweetymotion": Нэг дуугаа гурван саяар дуулна

Sweetymotion хамтлагийнхан уншигчдын асуултад хариулж байна. Та асуултаа сэтгэгдэл хэсэгт үлдээнэ үү.
- АНУ-д байхдаа ямар ахиц гарсан бэ. Уран бүтээлээс гадна мөнгө хийж чадсан уу? - Бид 7 жил болохдоо анхны зорилго болох уран бүтээлийн чиглэлээр л ажиллана гэж зүтгэсээр өдий хүрлээ. Боломжтой бол хөгжмийн ертөнцөд нэвтрэх хүсэлтэй байлаа. АНУ-ын нэлээд нэртэй хамтлаг болж байж мөнгө хийхээс тийм хөрөнгө мөнгөтэй болох боломж байгаагүй. Өөрсдийнхөө хэрэглээг хангах хэмжээний мөнгө л олж байсан.
- Монголдоо ирээд шинэ жилээд олон газар уригдсан. Өндөр ханш тогтоосон гэж байсан. Хэдийг олсон бэ нууц биш бол? - 10 жилийн өмнө хамтлаг байгуулагдаад тоглож байх, явахаас өмнө нэг дуу дуулахад 1 сая төгрөг байсан. Шинэ жилээр ирэхэд яг бидэнтэй адилхан хамтлаг нэг сая төгрөгөөр дуулж байсан. Улс орон ингэж хөгжиж, хөрөнгөжиж байхад урлагаа 10 жилийн өмнөх шигээ үнэлж байгаа нь таалагдаагүй. Хөгжлийнхөө, хөрөнгө мөнгөнийхөө хэрээр урлагаа дэмжих ёстой. Үүнийг хүмүүст бага багаар ойлгуулъя гэж бодсон. Уулзсан хүн бүр 10 жилийн өмнөх ханшаар тоглуулж болохгүй. Бид амьд хөгжимтэй тоглоё гэсэн. Хүмүүс ч ойлгож хүлээн авсан. Тэгээд бид ханшаа нэмсэн. Олон жилийн турш хөдөлмөрлөчихөөд уран бүтээлээ хямд үнэлүүлж болохгүй. Одоогоор нэг дуугаа гурван саяар үнэлж байна. Үүнээс болж ийм яриа гарсан байх. - Сарнай дараагийн хүүхдээ хэдийгээр төлөвлөж байна? - Сарнай: Аав нь мэднэ. - Болроо, Сүндрээ хоёр хэзээ айлын эхнэр болж, ээж болох гэж байна? - Сүндрээ: Гэрлэх арай болоогүй байна. Манай хамтлаг бүл нэмсэн. Сарнайгийнхаа охиныг өөрийн охин шигээ хайрлаж байна. Болроо: Гэр бүл төлөвлөлт явагдаж байгаа. Хүслээр шийдэгдэж болохгүй болохоор цаг нь ирэхээр болох л байх. Гэхдээ оройтохгүй байхыг хичээнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ