Төрийн өмчийг нээлттэй хувьчлах төслийг дэмжлээ

img

УИХ-ын гишүүн Я.Батсуурийн санаачлан боловсруулсан “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар дэмжсэн байна. Одоо уг төслийг УИХ-аар хэлэлцэх юм. Гишүүн Я.Батсуурь төрийн өмчийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах арга, хэлбэрийг өөрчилж, ил тод, нээлттэй, шударгаар гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэн боловч хувьчлалд хамрагдах боломжтойгоор зохион байгуулах арга хэрэглэх цаг болсон гэж үзэн төсөл боловсруулжээ. Мөн Засгийн газраас “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцтай танилцаад УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Хяналт, шинжилгээ, үнэлгээг Хүний эрхийг хангах үндэсний механизмыг бэхжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилт, хүний хувийн болон улс төрийн эрх, эрх чөлөө, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хэрэгжилт зэрэг төрлөөр хийжээ. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ