Буудлагынхан 4 хоногийн дараа Польшийг зорино

img

Удахгүй олимпийн бэлтгэлдээ гарах гэж байгаа буудлагын шигшээ багийн тамирчдыг ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатар өнөөдөр хүлээн авч хувцас хэрэглэл гардуулан өглөө. Шигшээ багийнханд нийт 150 хувцас хэрэглэл өгөхөөр бэлдсэн байна. Буудлагын шигшээ багийн тамирчдаас олимпийн мөнгөн медальт, МУ-ын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Н.Баяраа нар олимпийн эрхээ аваад байгаа юм. Тэд бэлтгэл хангагчаа ч шигшээ баг дотроосоо аль хэдийнээ сонгосон байна. Буудлагынхан 3-р сарын 4-ний өдөр Польшийг зорихнээ. Тэгвэл тамирчид 3-р сарын 7-ны өдөр Польш улсад болох гранпри тэмцээнд онч мэргэнээ сориод тэндээ 2 сар гаруй хугацаанд хамтарсан бэлтгэлд хийхээр төлөвлөжээ. Мөн үүний дараа Герман улсын Берлинд болох буудлагын бас нэгэн тэмцээнд оролцохнээ. Харин буудлагынхан Английн Лондон хотноо 4-р сарын 17-29-ний өдрүүдэд болох Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөнө. Энэ үеэр зуны 30-р олимп болох орны орчин нөхцөл, агаар, цагийн зөрүүтэй ч сайн танилцаж авах зорилготой юм байна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ