Буудлагын шигшээ багийнхан "Сэтгэлзүйч"-тэй болжээ

img

2008 оны Бээжингийн олимпийн үеэр МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хувиараа н.Золзаяа гэсэн сэтгэлзүйчтэй хамтран ажилладаг байсан аж. Энэ үед хоорондын ойлголцол уялдаа холбоотойгоор сэтгэлзүйн зөвлөгөө авч Бээжингийн олимпод баатар маань оролцсон аж. Тэгвэл сэтгэлзүйч н.Золзаяаг МБСХ-ноос үндэсний шигшээ багтаа албан ёсоор сэтгэлзүйчээр саяхнаас авч ажиллуулж байгаагаа өнөөдөр дуулгалаа. Буудлага спорт нь тухайн тамирчнаас анхаарал төвлөрөлт тэр дундаа сэтгэлзүйн байдал маш ихээр шаарддаг учраас буудлагын шигшээ багийнхан сэтгэлзүйчтэй болсондоо сэтгэл тун өндөр байгаагаа илэрхийллээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ