Ё.Сагсай: О.Магнай нарын хэрэгсэхгүй болсон хэргийг хянах эрх бий

img

2008  оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт суманд өртөж дөрвөн хүн амь үрэгдсэн хэрэгт хэрэгт тухайн үеийн цагдаагийн удирдлагууд холбогдсон   шүүгдэх гэж буй. Уг хэрэгтэй холбогдуулан зарим зүйлийг Нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Ё.Сагсайгаас тодрууллаа. - 2008 оны сонгуулийн дараа жагсагчдыг өдөөн турхирсан хэрэгт холбогдсон  Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарын хэргийг  яагаад сэргээн шалгах уу? -Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарт үүсгэсэн эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн үг. Шаардлагатай гэвэл эрх бүхий хүмүүс нь холбогдох газарт гомдлоо гаргаад хянуулах эрх нь бий. Хошууч генерал Ч.Амарболд   нар гэм буруугийн эсрэг  маргахгүй гээд хэргээ Өршөөлийн хуульд хамруулж байсан. Өөрөөр хэлбэл гэм буруутай гэдгээ өөрсдөө хүлээсэн. Гэтэл зүйл анги нь өөрчлөгдчихөөр “Би буруугай” гэж мэдэгдээд байх боллоо. Энэ ямар учиртай юм бэ? -Тийм, Өршөөлийн хууль гарсны дараа цагдаагийн удирдлагууд “Гэм буруугийн асуудлаар маргаан байхгүй , бидний хэргийг Өршөөлийн хуульд хамруулж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байсан юм. Нэгэнт гэм буруугийн хувьд маргаагүй учир хуулийн хүрээнд өршөөлд хамруулж, хэрэгсэхгүй болгосон. Одоогийн яллагдагчаар татсан зүйл анги нь хүнд хэрэгт хамаарах учир гэм буруугийн асуудлыг ганцхан шүүх л шийднэ. -Дөрвөн хүнийг буудаж амь насыг нь хөнөөсөн хэрэг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан. Гэтэл  тухайн үеийн Сүхбаатар дүүргийн  Цагдаагийн хэлтсийн даргыг яагаад  хариуцагчаар татахгүй  байгаа юм бол? -Олон нийтийн хамарсан эмх замбараагүй байдал болсон учраас нийслэл хотын хэмжээнд асуудал яригдана шүү дээ. Тэр үед цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцож, нийслэлийн цагдаагийн газрын удирдлага нь үйл ажиллагааг зохион байгуулсан байдаг. -Экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг шүүх хуралд гэрчээр байлцуулах ёстой гэсэн. Мөрдөн байцаалтын шатанд тэднээс гэрчийн мэдүүлэг авсан уу? -Шаардлагатай зарим нэг хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Шүүхийн мэтгэлцээнд яллах, өмгөөлөх тал гэрчүүдээ дуудна. Яллах тал гэрчүүдээ дуудсан байгаа. Өмгөөлөгч гэрчээр хүн байлцуулах хүсэлт тавих  эрх нь нээлттэй. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolimoor yum:
Sagsai gej er n yu yum be ta ajlaa medej bgan muu er n gem zemgui humuust yl uguh gej bgaga medreech esvel ter tsaanan baisan hunees avlig avsan yum uuu
2012-03-02
Zochin:
Ta nar boliochee naad tsagdaagiin darga nart chin buruu baihgui sh dee ta nar eruul uhaanaar bodood uz dee arai dendej bna sh dee
2012-03-02
иргэний хөдөлгөөний нам болон ардчилсан намийн гишүүд бүгд л өөр дээр нь сонгуулиаар ажиллсан хүиүүсээ очоорой одоо л очоод үзүүлээд өгдөг цаг шүү гээд хэлээд бид бүгд очсон шүү дээ одоо тэгээд яаах юм бид ч бас тэнд очоод гишүүнийхээ хэлсэнээр ажилсан
2012-03-01
цэц:
ene hvnii bichseneer ene Lhagvajav nomhon duugai tsarailchaad bvhnii ard uldsen baina shuu dee. Tsonhiig ni hagaluulj bairiig ni hsataalgaj ali muu muuhaigaar ni zuhej baisan namdaa unuudur elscheed songuuld gordij yavaa ivhdeggui hog shaar yumaa
2012-03-01
do:
магнай батзандан жаргалсайхан нар зүгээр өнгөрөх ёсгүй. дээр нь Урбаникийн Лхагжав 7 сарын 1 ний өглөөний11 цагаас 13 цагийн хооронд өөрийнхөө сонгуулийн штабт ажиллаж байсан хүмүүсийг уриалан дуудан ирүүлж чулуу шидүүлсэн баримт олдоод байгаа. Хэдийгээр сонгуулийн бүх штаб тарчихсан байсан тэр үед тэднийг тэгж дуудаж чулуу шидүүлнэ гэдэг бол үймээнийг өдөөсөн дэврэгсэн этгээдүүдийн нэг бөгөөд одоо гөлөг шиг номхон царайлаад явж байна. тэр хүмүүсээс нь 2 нь баригдаж ял авсан бөгөөд тухайн өдөр хэрхэн утсаар хэн гэдэг хүнээр дуудуулсан талаар гэрчилж байна. үүнд СБ дүүргийн нэгэн сургуулийн багш нар бас гэрч болно
2012-03-01
zochin:
Sagsai bolioo. Uimeeniig zohion baiguulsan humuusiig shalgah heregtei sh dee. Jagsaal tsuglaanii huulid jagsaal zohion baiguulsnaas bolj garsan hohirliig zohion baiguulah\gchid ni hariutsana gesen zaalt bdg biz dee. hunii ami nas ersdej, ochnooh hun ed material setgel sanaai hohirol amschihaad bhd yagaad huulia heregjuulehgui bnaa.
2012-02-29