
Зүүн Азийн орнуудын Улаанбаатарын IV чуулга уулзалтын нээлт маргааш 10.00 цагт Гадаад харилцааны яаманд болно.
Хоёр өдөр үргэлжлэх уг чуулга уулзалтыг нээж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар үг хэлэх юм.
Чуулга уулзалтад “Монгол Улсын геополитик,аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлууд” сэдвээр Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор. проф Л. Хайсандай, “Монголын нүүрсний авто тээвэр” сэдвээр Монгол Улсын Дэд бүтцийн яамны Авто тээврийн газрын мэргэжилтэн Ж. Нарантунгалаг, “Ногоон хөгжил бидний ирээдүй” сэдвээрЭко-Ази байгаль орчин, менежмэнтийн дээд сургуулийн захирал
Ц. Адъяасүрэн нарын хүмүүс илтгэл тавих юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ