
МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, буудлагын ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, МУГД Л.Ундралбатын хамтаар тун удахгүй Герман улсыг зорих гэнэ. Учир нь олимпийн мөнгөн медальт тамирчны буу нь үе үе гацдаг болохоор Герман улсын гар буу болон энэ төрлийн бараа бүтээгдэхүүнээрээ дэлхийд алдартай “Волтер” компани дээр очиж “Лондон-2012” зуны 30-р олимпод гол зэвсэг болох буундаа бүрэн үйлчилгээ, засвар хийлгэх ажээ. Тэгээд тэндээсээ Польшийг зорьж гранпри тэмцээнд өрсөлдөж хамтарсан бэлтгэлээ ч хийх юм байна. Олимпийн эрх авсан тэрээр хамтран бэлтгэл хангагчаар үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ н.Баярмаа мөн залуу тамирчин н.Өлзийням нарыг сонгожээ. Эдгээр тамирчин саяхан буудлага спортын үндэсний шигшээ багийн албанд орсон байна. Харин ОУХМ Н.Баяраагийн хамтран бэлтгэл хангагчаар ОУХМ Б.Бишрэл, Ч.Нарантуяа нар сонгогдсон байна. Н.Баяраагийн хувьд тэрээр Монголын буудлага спортын түүхэнд урт бууны төрөлд анх удаагаа олимпийн эрх аваад байгаа тамирчин юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ