МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаатай уулзаж цөөн хором ярилцлаа

img

Сур: Олимп дөхөж байна. Бэлтгэл сургуулилт хэр байна.   О.Гүндэгмаа: Ерөнхийдөө бол бэлтгэл сургуулилт хангагдаад явж байгаа. Сая 2012 оны эхээр Азийн аваргад хамгийн сүүлд оролцоод ирсэн. Миний хувьд бол Герман улсад очиж бууныхаа үйлдвэр дээр очиж бага зэргийн засвар, үйлчилгээ хийлгэхийн зэрэгцээ ганц хоёр шинэ юм байгаа. Тэрийгээ туршиж үзчихээд цаашаа Польш руу явна. Тэнд очоод тэмцээнд оролцоод, бэлтгэл сургуулилтандаа хамрагдана. Ингээд 4-р сарын сүүлчээр Английн Лондонд энэ оны хамгийн эхний тэмцээн буюу буудлагын Дэлхийн цомын тэмцээн болно. Энэ тэмцээнд өрсөлдөнө дөө. Сур: Буудлагын шигшээ багийнхан албан ёсоор сэтгэлзүйчтэй болсон байна. Энэ тал дээр сэтгэгдэл хэр байна. О.Гүндэгмаа: Миний хувьд бол 2008 онд сэтгэлзүйч Золзаяа гэдэг хүнтэй хамтарч ажиллаж байсан.  Нэгдүгээрт олимп дөхөөд хугацаа бага байсан. Хоёрдугаарт гэхэд биднарын хувьд албан ёсны сэтгэлзүйч гэж байгаагүй. Тийм болохоор хоорондоо хувийн тохиролцоотойгоор хамтарч ажилласан. Тэгээд энэ удаад бол албан ёсны болгож зөвхөн надад биш, Монголын буудлагын шигшээ багийн тамирчидтай, тэр дундаа олимпод оролцох тамирчдад зөвлөгөө өгөх, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор сэтгэлзүйчийг авсан байгаа. Мэдээж тэр хүн энэ ажилд цаг зав, хөдөлмөөр зарцуулж байгаа учраас бас л нэг төрлийн дасгалжуулагч гэсэн үг. Ингэснээр тэр хүний шигшээ багт авснаар түүнд урам хайрлаж байгаа явдалд би баяртай байна. Сур: Олимпийн бэлтгэл хангагчаа сонгосон уу. О.Гүндэгмаа: Миний хувьд болохоор ОУХМ Баярмаа гээд эмэгтэй байгаа. Тэр хүнийг бэлтгэл хангагчаар сонгосон. Сая Азийн аваргад багийн тэмцээнд оролцсон. Урьд нь багийн тэмцээнд хамт оролцож багаараа Азийн аваргаас алт, мөн хүрэл медаль бид нар хамтдаа авч байсан. Мөн бид нэг клубт, нэг дасгалжуулагчын удирдлага дор хамт бэлтгэл сургуулилтаа хийдэг учраас бэлтгэл хангагчаар энэ хүнийг сонгосон байгаа. Сур: Таны удахгүй оролцох гэж байгаа тэмцээн уралдаанд амжилт хүсье. О.Гүндэгмаа: Баярлалаа. А.Алт  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hn:
odoo baij baigaagaa haraach tsagaanbatarinhan arai l baina daa
2012-08-01
hn:
<a href=""
2012-08-01
Tsagaanaa:
Undralbataa... German ruu tomootoi yavaarai. Aytaikhan baigaaraa chi 2008 ond Beejind bolshigoo yum boliishuu!!!!
2012-03-02