Мөсний баяр эхэллээ

img

БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбооноос “Нүүдэлчдийн өвөл-2012” наадмыг хоёрдугаар сарын 21-нээс ирэх сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон.  Тус наадмын хүрээнд “Цагаан сар”, “Шинэ оны анхны нар харах ёслол”, “Мөсөн шагайн наадам”, “Мөсний баяр”, “Бүргэдийн баяр”, “Тэмээний баяр”, зохиогдох юм. Энэ наадмын үргэлжлэл болох “Мөсний баяр” Хөвсгөл аймгийн Алаг эрдэнэ сум, Хатгал тосгон өнөөдөр эхэллээ. Уг ажил үргэлжлэн ирэх сарын 5-нд  “Бүргэдийн Баяр” Богдхан уул, Жаргалантын ам “болох бол үүний дараа “Тэмээний Баяр”  Өмнөговь аймгийн Булган сумын төвд болох юм. Энэхүү наадмаар гадаадын жуулчид болон монголд амьдарч буй гадны иргэдэд үндэсний өв соёл, зан заншилаа сурталчилан таниулах зорилготой гэнэ. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ