
Хөгжим бүжгийн колллежийн оюутнууд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа хүндэтгэлийн концерт тоглох гэж байна.
Монгол Улсын ардын багш, гавьяат жүжигчин, дэд профессор Г.Долгорсүрэнгийн 90 насны ойд энэ концерт нь дан ардын бүжгээс бүтжээ. Уг тоглолтыг ХБК-ийн Бүжгийн тэнхимийн эрхлэгч Н.Оюун, Монголын бүжгийн урлагийн зөвлөлийн дарга Ч.Саранчимэг нар санаачлан зохион байгуулж байгаа аж.
Г.Долгорсүрэн багш 1967 онд тус сургуульд багшаар ирж ажиллахдаа ардын бүжгийн сургалтын үндэслэсэн бөгөөд одоо сургуульдаа зөвлөх багшаар ажиллаж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ