Ц.Батбаярт 1.6 жилийн хорих ял оноолоо

img

Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг дарга Ц.Батбаяр, тус сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн төлөөлөгч И.Дармаа нар албан тушаалын байдлаа ашиглан давтан үйлдлээр “Алтай Дэвшил” хоршооны захирал Б.Наранцэцэгтэй бүлэглэн уг хоршооны дансад улсын төсвийн хөрөнгөөс 32,750,000 төгрөгийг шилжүүлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.  Уг хэргийг орон нутагт шалгаж Ц.Батбаярт Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйл 272.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал явуулах үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасахгүйгээр 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйл 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч И.Дармаад холбогдох Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл 150,3 дахь хэсэгт заасан зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгож,263 дугаар зүйл 263.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулан, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйл 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жил тэнсэж, шүүгдэгч Б.Наранцэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл 150,3 дахь хэсэгт заасан зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.  Харин уг хэрэгт хяналт тавьсан улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичихээр шийдвэрлэжээ. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

AXII:
TEGEED YAAJ BGAAN BARAG TENSEN AVAAD SANJ BGAA MUU? YAL UGUUD L TERIIG N HUNGULCHIH YUM BOL YALLAAD YAADIIN? JAAHAN CHANGALJ ED HURUNGIIG N HURAAJ BARAGDUULJ SAIN SHALGAH HEREGTEI SHDEE... YUM GARJ L TAARNA.... DAVTAN GEED BGAASHDEE NAAD HED CHINE BAS.
2012-03-02
хйх:
Үхсэнийх нт ингэж ажлаа хийх болдын. Жараахай барьчаад Акул биш юмаа гэхэд ядаж тул барьчуул яахав бас
2012-03-01
Уншигч:
Баригдсан нь л энэ бүтэлгүй 3 гар болохоос ийм хулгайч Монголд хэдэн мянгаараа бий. Ял ньхөнгөдсөн хөнгөдөөгүй гэж малтаж байхаар тэр идсэн 32 сая төгрөгийг нь улсад олгуулж хохиролгүй болгох хэрэгтэй. Хэрэв хохиролоо барагдуулбал насаар нь төрийн албанд ажиллах эрхгүйгээр сулла. Хэрэв хохиролоо төлөхгүй бол шоронд хатаа.
2012-03-01
yallaj horiochee zgr l tenesen ch geh shig, davarsan muu sharvalzuudiig 8-10jileer dood tal ni horiod ehleh heregtei.
2012-03-01
ruru:
yadarsan huduunii humuust huuli sain uilchiljee gej..
2012-03-01
irgen B:
elbegee arai gej huuchin darga nariig ni yavuulj, shine darga nariig songood odoo l neg hariutslaga tootsdog bolj baih shig bna. gehdee jaraahai hereggui shuu dee, neg tom akul barichihad busad ni aigaad avilgaa avch chadahaa bolih bailgui
2012-02-29
Ард:
Харин тийн. УИХ-ын гишүүн гэж бичихгүй яасан юм бол гэсэн чинь овог нэр нэгт нь л байсан байна шүү
2012-02-29
otgonbayr:
jiriin irgen iim mongonii heregt holbogdson bol yaah bsan bol hogiin yumaa
2012-02-29
kola:
ene ATG chini harin ajlaa hiigeed bgaa um bish vv? barag doloo honog bvr hereg ilerdeg shiitguuldeg boljee...
2012-02-29
хйх:
Үхсэнийх нт ингэж ажлаа хийх болдын. Жараахай барьчаад Акул биш юмаа гэхэд ядаж тул барьчуул яахав бас
tenuun:
Ulaan hatsartiig l yavchlaadaa gej bodloo
2012-02-29
Ард:
Харин тийн. УИХ-ын гишүүн гэж бичихгүй яасан юм бол гэсэн чинь овог нэр нэгт нь л байсан байна шүү