Sweetymotion: Бид биеэ үнэлүүлэхийг хүсээгүй

- Монгол контент алдартай бүсгүйчүүдийн хагас нүцгэн зургийг өндөр ханшаар үнэлж авсан. Танай хамтлагийн бүсгүйчүүдэд ийм санал тавиад 20 сая төгрөг санал болгоод ам руугаа алгадуулсан гэсэн яриа бий? - Тиймэрхүү зүйл болсон. Бидний хийж чадах зүйл биш байсан. Моделуудын хувьд шийдвэр гаргахад арай амархан байсан байх. Бидний хувьд уран бүтээлч болохоор биеэ үнэлүүлэхийг хүсээгүй.
- Америкт байхдаа харийн залууд сэтгэл алдарч байсан уу? - Сүндрээ: Тийм зүйл болоогүй. Харийн залуугаар яахав дээ. Монгол залуутайгаа гэрлэнэ.
- Болроо: Миний хувьд байсан. Худлаа хэлээд яахав. Арьсны өнгө ямар байх нь хамаагүй. Гэр бүл зохиох дээрээ сайн бодох хэрэгтэй.
- Ганболроос асуух асуулт байна. Телевизийн хөтлөгчөөс НИТХ-ын хурлын гишүүн болтлоо өсч яваа Ганбаяртай хайр сэтгэлийн холбоотой байсан гэдгийг мэдэх юм. Одоо та хоёр ямар харилцаатай вэ? - Их хурц асуулт байгаа ч их амархан хариулт байна. Найз нөхдийн харилцаатай байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ