Зарим тендерийг хүчингүйд тооцжээ

img

ХХААХҮЯ-ны үйл ажиллагааны хүрээнд 2011 онд нийт 86 тендер зарлагдсанаас улсын төсвийн урсгал зардлаас 37 тендер, хөрөнгө оруулалтаар 66 тендер, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр нэг тендер, Мал хамгаалах сангийн хөрөнгөөр хоёр тендер тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.   Үүнээс “Малчин өрхийн баталгааны тэмдэг худалдан авах” тендерийн үнийн санал нь хэт өндөр ирсэн тул “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 30.1.3 дугаар заалтыг үндэслэн уг тендерийг хүчингүйд тооцжээ. Мал хамгаалах сангаас урьд онуудад олгогдсон зээлийн эргэн төлөлтийн хөрөнгөөр санхүүжигдэн хэрэгжүүлэх байсан “Хадлан, тэжээл бэлтгэх зорилгоор иж бүрэн хадлангийн салаа байгуулахад зээлийн дэмжлэг үзүүлэх” төсөл сонгон шалгаруулах ажил санхүүжилтийн эх үүсвэргүйн улмаас хэрэгжээгүй гэнэ.   “Бог малыг ялган тэмдэглэх иж бүрдэл хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ТШ/11/59/05/ММҮХ дугаартай тендерт оролцсон “Өлзийт төв””ХХК, “Микс трейд»ХХК-ны гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт ХХААХҮЯамыг хариуцагчаар татсаныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.   “Тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл“ худалдан авах тендерт шалгарсан “Агро альфа” ХХК компани нь гэрээний хугацаа хоцроосон учраас 1,2 сая төгрөгийн алданги ногдуулах арга хэмжээг авсан.“Малын удмын сангийн үндэсний цогцолбор бий болгох техникийн эдийн засгийн үндэслэл боловсруулах” зөвлөх үйлчилгээний тендерт шалгарсан “Арт костракшн” ХХКомпани гэрээний хугацаа хэтрүүлсний 12.0 сая төгрөгийн алданги ногдуулах арга хэмжээг авчээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ