
“Ус ба ойн тогтвортой менежмент” сэдэвт Ази, Европын уулзалтын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалт ирэх тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох аж. Манай улс энэ хурлаар Ус ба ойн менежментийн асуудлаар Засгийн газраас баримталж байгаа бодлого, байр суурийг сурталчлан таниулах юм байна. Мөн Зүүн хойд Азийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачилгаа урагшлуулах, энэ чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжийг нээж өгөхөд анхаарах гэнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ