Иргэдийн гадаад паспортыг 2014 оноос цахимжуулж эхэлнэ

img

Монгол улсын Засгийн газар иргэдээ ухаалаг иргэний үнэмлэхтэй болгохоор талаар 2008 оноос ярьж эхэлсэн энэ ажил биелэлээ олж ирэх зургадугаар сар гэхэд иргэдийн гар дээр очино. Ийнхүү иргэний үнэмлэхийг цахимжуулсаны дараа гадаад паспортыг цахимжуулахаар холбогдох албаныхан ажиллаж байна.   Энэ оны эхэнд гадаад паспортын загварыг Гадаад хэргийн сайд Г.Занданшадар Ерөнхийлөгчид гардуулсан. Энэхүү цахим паспорт нь тухайн иргэний бүхий л мэдээллийг агуулах бөгөөд эхний ээлжинд төрийн өндөр албан тушаалтан буюу дипломатуудынхаа паспортыг цахимжуулах юм байна.   Уг ажил энэ онд эхлэх бөгөөд одоогоор цахимжуулах тоног төхөөрөмжөө авчирах, суурилуулах ажил хийгдэж байгаа аж. Харин иргэдийн гадаад паспортыг 2014 оноос цахимжуулж эхлэх юм байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ