Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна
2012 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн зүүн хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын саваар 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. 7-9 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ