Мөрдөн байцаах газрын даргыг шинээр томиллоо
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар өчигдөр Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийг Нийслэлийн цагдаагийн газрын даргаар томилсон байна. Түүнчлэн Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав Мөрдөн байцаах газрын даргаар тус тус томилогдсон аж.
Мөн Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Бат-баатар тус газрын дэд даргаар очжээ.
У.Маргад
СЭТГЭГДЭЛ БИЧИХ