
Энэ жил анх удаа "Монгол Улсын шилдэг малчин эмэгтэй"-г шалгаруулсан байна. Шилдэг малчин эмэгтэйг шалгаруулах ажлыг Ерөнхий сайд С.Батболд санаачилж, ХХААХҮЯ зохион байгуулан ажиллажээ. 21 аймгаас 50-иад малчны нэрийг дэвшүүлж 21 шилдэг малчин эмэгтэйг шалгаруулжээ.
Тэднийг мал маллагааны арга барил, олон жилийн туршлага, орон нутагтаа нэр хүндтэй, ач зээ, үр хүүхдээ малч ухаанаар хүмүүжүүлж өсгөсөн хөдөлмөрийг нь харгалзан шалгаруулжээ. Тухайлбал, АИХ-ын депутат, эмнэг сургалтын аваргаар тодорч байсан эмэгтэйчүүд багтсан байна.
Мөн 4-13 хүүхэд төрүүлж өсгөсөн, есөн хүүхэд нь малчин болсон, гурван мянга хүртэл мал малласан, үйлэнд уран, олон хүнийг малтай болгосон хөдөлмөрч хүмүүс багтсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ