Б.Чинбат: Холливудын киноны хөгжим бичсэн

Чинбаа болон Эмошны бүсгүйчүүд уншигчдын асуултад хариулж байна.
Та бүхэн асуултаа сэтгэгдэл хэсэгт үлдээнэ үү.
- Чинбаагаас асууя. Хөгжмийн зохиолч, ая зохигч хоёр өөр гэж үздэг. Ая зохиогч Ангирмаа гэж байдаг. Хөгжмийн зохилч гэдэг нот бичдэг хүмүүсийг хэлдэг байх. Гэтэл сүүлийн үед ая зохиочихоод өөрийгөө хөгжмийн зохилч гэдэг хүмүүс олширлоо. Чинбаагийн хувьд хөгжмийн зохиолч уу, ая зохиогч уу?
- Энэ асуултыг асуусан уншигчтай санал нэг байна. Чиний зөв. Ая, зохиогч хөгжмийн зохиолч гэдэг тэнгэр, газар шиг ялгаатай. Гэхдээ хөгжмийн зохиолч гоё ая зохиож болно. Тухайлбал, Алтанхуяг гуай дуугаа ч гоё, симфонио ч гоё зохиодог. Ая зохиочихоод хөгжмийн зохиолч болчихлоо гэх хэцүү. Үүнийг шүүмжлэх хөгжмийн шүүмжлэгч манайд байхгүй. Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг юм Монголд болоод байна. Миний хувьд СУИС-д хөгжмийн зохиолчийн мэргэжлээр сурсан. Мөн Жанцанноров гуайн шавь болж явж байсан. Хөгжмийн зохиолчийн чиглэлээр Америкт “Aretha, Franklin зэрэг газар, Холливудын “Indistructable” баримтат кино, Опрагийн шоу, NBC гэдэг тв зэрэг байгууллага надад хөгжмийн зохиолчийн чиглэлээр ажиллах боломжийг олгосон. Эдгээр байгууллага надад мэргэжлийн хөгжмийн зохиолчоор ажиллах үүд хаалгыг нээж өгсөн. Америкт ингэж мэргэжлийн хөгжмийн зохиолчоор ажиллах хэцүү. Миний хамгийн сүүлийн бүрэн хэмжээний бүтээл “Аравт” кино. Энэ цомог удахгүй хэвлэлтнээс ирнэ. Мартагдашгүй нэртэй тоглолтын үеэр анх удаа хөнгөлөлөлттэйгээр “Аравт”-ын CD сонсогчдын гар дээр очно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ