Ж.Батзориг: Багш нар өнөөдөр ажил хаяхгүй

img

"Боловсрол, соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ноос дахин ажил хаялт зохион байгууна гэдгээ мэдэгдээд байсан билээ. "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар 2012 оны эхний улиралд багтаан цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Засгийн газар МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой зөвшилцсөн шийдвэрээсээ ухарсан, сар шинээс өмнө багш нарын цалин тодорхой хувиар нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Засгийн газар хэрэгжүүлээгүй. Тиймээс өнөөдөр багш нар ажил хаяна гэж байсан билээ. Энэ талаар Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзоригоос тодрууллаа   -Өнөөдөр багш нар ажил хаяна гэж байсан. Та бүхний шийдвэр ямар байгаа вэ? -Засгийн газар хэлсэн амандаа хүрсэнгүй. Тиймээс бид дахин тэмцэхээс аргагүй болоод байна. Өнөөдрийн хувьд бид нар харзнаж байна. Багш нар ажлаа  хэвийн явуулж байна.   -Ажил хаялтаа түр хойшлуулж байгаа гэсэн үг үү? -Манай холбооны идэвхтэн сонгуултнууд маргааш 15.00 цагт Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд хурал зохион байгуулна. Энэ үеэр цаашид ямар арга хэмжээ авахаа ярилцана.   -Ирэх даваа гариг УИХ-ын ээлжит бус төсвийн ажилчдын цалингийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэнэ шүү дээ? -УИХ-аас гарах шийдвэрийг мэдээж хэд хоногтоо харна. Тэгээд дорвитой хариу өгөхгүй бол ажил хаяна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bagsh:
shal teneg ene bayzorig bas balairchij yugaa harznaad baidgiin suragchdin amralt ehellee harznasaar baital
2012-03-01