- Солонгоо яагаад хамтлагаас гарсан юм бэ?
- Биднийг АНУ-д уран бүтээлээ хийж байсан үе буюу 2006 онд Солонгоогийн маань төрсөн дүү нь өөд болсон юм. Тиймээс найзын маань сэтгэл санаанд хүнд цохилт болсон. Мөн яг тэр үед аавынх нь биеийн байдал муудсан учраас Солонгоо нутаг буцсан. Тэгээд Монголдоо хоёр сар болоод буцаж АНУ-д ирэхэд виз сунгалтын асуудал гарсан. Бид визний асуудлаа хөөцөлдөөд хүлээлттэй байх үед найз маань жирэмсэлж хүүхэд төрүүлэх шийдвэр гаргаад монголдоо үлдсэн юм. Түүнээс хойш Солонгоо хувийн уран бүтээлээ хийж эхэлсэн. Энэ нь бол өөрийнх сонголт. Бид сонголтыг нь хүндэтгэсэн.
- Чинбаа хамтлагийн охидуудаа нэг санаатай байлгах, бусад эрчүүдэд алдчихгүйн төлөө ажиллах хэцүү байдаг уу?
- Хамтлаг байгуулагдаж байхад хэцүү байсан. Анхнаас нь охиддаа зорилгыг нь ойлгуулаад ээж нартай нь хамтарч ажиллаж байсан. Одоо ээж нарт нь баярлаж явдаг. Олон асуудал гарахад би маш хатуу байр суурьтай байж, тэр бүрийг давж гарахад хүнд байлаа. Одоо хамтлаг маань зорилгоо бүрэн ойлгоод амьдралаа зохицуулаад, хамтлагаа унагчихгүй аваад явах болсон. Одоо би сэтгэл амар болсон.
- Чинбаа дуулснаасаа хөгжимдөх нь үнэхээр сайн шүү. Дахиад дуулахгүй биз дээ?
- Хувь хүний бодол байх. Яагаад намайг дуул гэсэн гэхээр Чука, Балхжав ах минь чамд гоё хоолой байна. Өөрийнхөө уран бүтээлийг хий гэсэн саналыг байнга тавьдаг байсан. Тэгэхээр би өөрийн уран бүтээлийн дууны цомог гаргасан. Цомогт орсон "Миний хайртын төрсөн өдөр", "Дэгжин нүдэн" зэрэг дуунууд хит болсон. Тэгэхээр миний дуулахыг сонсохыг хүсээгүй хүн байвал чихээ таглаад явчихаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ