
Гандантэгчинлэн хийдийн Шашны Их Сургуулийн хурлын танхимд өнөөдөр 14.00 цагаас яаралтай хэвлэлийн хурал зарлажээ. Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн хэвлэлийн албанаас тодруулахад “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй, хэвлэлийн хурлын үеэр мэдэж болно” гэв. Ямартай ч, өнөөдөр Монголын бурхан шашны төвийн тэргүүнээр залагдаад байсан IX богд Жавзундамба бурхны оронд морилсон тул энэ тухай мэдээллийг сүсэгтэн олонд өгнө гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ