Бельгид болсон үзэсгэлэнд Монгол Улсын элчин сайдын яамынхан оролцлоо

img

Бельгийн Вант Улсын “Белазиа” Төрийн бус байгууллагаас жил бүр зохион байгуулдаг Ази, Номхон далайн орнуудын үзэсгэлэн өнгөрсөн сарын 25, 26-ны өдрүүдэд болж өнгөрчээ.   Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол, Энэтхэг, Бангладеш, Мянмар, Непал, Филиппин, Шри Ланка, Узбекистан зэрэг орнуудын ЭСЯ-д албан ёсны төлөөлөгчөөр уригдан оролцжээ.   Мөн олон улсад үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын товчоо, авиа компаниуд зэрэг нийт 32 байгууллагын төлөөлөгчид оролцсон аж. Үзэсгэлэнд Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам тус улсын Фландр мужид үйл ажиллагаа явуулж буй Өргөмжит консул ноён Пол Ван Вүүв, Монгол-Бельги нийгэмлэгтэй хамтран монголын түүх соёл, өв уламжлалаа сурталчилж, эх орны үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээс дэлгэн үзүүлэв.   Энэ удаад манайх үзэсгэлэнгийн танхимын төвд талбай авч, тал гэр засан үзвэрээ тавьсан нь үзэсгэлэнд оролцогчдын анхаарлыг ихэд татсан байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

z:
Ноос, ноолуураар таны хүссэн өнгө загвараар төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж байна. 9517-4824, 8850-2550, 96060388
2012-03-01