Улсын ерөнхий прокурорын газарт асуулга хүргүүлнэ
Говь-Алтай аймгийн прокурорын газраас Монгол Улсын Ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар хийх ажлын төлөвлөгөө, график гаргаж аймгийн хууль хяналтын байгууллагуудтай хамтран аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус нийт 18 байгууллага болон тус аймгийн Эрдэнэ, Дэлгэр, Чандмань, Бигэр, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад очиж сумдын иргэдтэй биечлэн уулзаж прокурорын байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, иргэдийн санал хүсэлтийг авч, хууль сурталчлах ажлыг зохион байгуулан, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажил болон хэсгийн төлөөлөгч нарын ажлыг шалгаж заавар чиглэл өгч ажиллаа.
Мөн тухайн орон нутгуудад уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал: Тус аймгийн Бигэр сумд алт олборлох лицензтэй уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа "МАКС" группын охин компани болох “Марко поло” ХХК-нь", "Top securety" хувийн аж ахуйн нэгжээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлдэг хир нь тус аймгийн Цагдаагийн хэлтсийн 8 цагдаагаар мөн гэрээний үндсэн дээр харуул хамгаалалтын ажлыг хийлгүүлж байсан бөгөөд энэ талаар нутгын ард иргэдээс санал гомдол гаргасан ба улмаар энэ нь хууль журамд нийцэж байгаа эсэх талаар УЕПГ-т асуулга хүргүүлэхээр шийдвэрлээд байна.
УЕП-ын баталсан удирдамжийн дагуу нийт 317 иргэдтэй уулзаж яриа таниулга хийж ажилласан байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ