Эхний тойргийг Хүлэгүүд тэргүүллээ

img

МСБХ-ны Пэпси Үндэсний дээд лигийн нэгдүгээр тойргийн сүүлчийн тоглолтууд явагдлаа. Эхний тойргийн аваргын төлөө амжилт ижилхэн Хүлэгүүд болон Харцага багууд тоглолоо. Хасын Хүлэгүүд баг өмнөх тоглолтондоо ялагдал хүлээснээр Харцагатай амжилтаараа тэнцсэн. Тиймээс энэ тоглолт эхний тойргийн ялагч хэн бэ гэдгийг тодруулах чухал тоглолт байсан. Дасгалжуулагчид ч зөвхөн энэ тоглолтонд хандсан хувилбаруудыг олноор бэлдсэн байлаа.Гарааны бүрэлдэхүүндээ Харцага өөрчлөлт хийгээгүй бол Хүлэгүүд, Батжавхлан, Боүзэр, Отгонмөнх нарыг гаргаж сэлгээнээс Пүрэвдорж Санчир Вилльямс нарыг оруулсан нь өвөрмөц шийдвэр болсон юм. Тоглолт эхнээсээ тун ширүүн өгөө аваатай явагдсан. Харин тоглолтын гуравдугаар үеийн төгсгөлд Санчирын талбайн төвөөс хийсэн шидэлт амжилттай болж багтаа сэргэлтийг авчирсан. Улмаар Санчир довтолгооны санаачлагыг авч тоглож байснаар үндсэн цагт Хасын Хүлэгүүд баг 71–64 харьцаатай ялалт байгуулж нэгдүгээр тойргийн аварга багаар шалгарлаа. Дараагийн тоглолт маш сонирхолтой тоглолт болсон. Лигийн шинэ цэрэг SBL Becks баг форм сайтай байгаа Офицертэй тулсан. Бадрах Батаа нарын шилдэг тоглолтын ачаар Офицерууд эхний үеэс л илүүрхэн 25 онооны зөрүүтэй байсан ч SBL-ийн лигионер Аарон Холл дунд болон холын зайн шидэлтүүдийг ээлж дараалан амжилттай болгож эхэлснээр оноог ойртуулж бүр тэнцүүлж чадсан. Улмаар сэргэлтийг авч чадсан Бэкс энэ тоглолтонд 88 – 84 харьцаатайгаар таамаглаагүй ялалтыг байгуулан Пэпси Дээд лигт хоёрдахь хожлоо авч хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Харин Офицерууд багийн хувьд 3 дараалсан хожлыг байгуулан улирлыг эрч хүчтэй эхлүүлсэн ч дараалан 3 хожигдоод байна. Эхний тойргийн үзүүлэлт Хасын Хүлэгүүд               5        1 Харцага                           4        2 Баянзүрх Бүллс                4        2 Офицер                           3        3 SBL Becks                        2        4 TLG 13                             2        4 Акулууд                          1        7 А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ