Өчигдөр явагдсан Лигийн тоглолтын фото
МСБХ-ны Пэпси Үндэсний дээд лигийн нэгдүгээр тойргийн сүүлчийн тоглолтууд явагдлаа. Эхний тойргийн аваргын төлөө амжилт ижилхэн Хүлэгүүд болон Харцага багууд тоглолоо. Хасын Хүлэгүүд баг өмнөх тоглолтондоо ялагдал хүлээснээр Харцагатай амжилтаараа тэнцсэн.
Тиймээс энэ тоглолт эхний тойргийн ялагч хэн бэ гэдгийг тодруулах чухал тоглолт байсан. Дасгалжуулагчид ч зөвхөн энэ тоглолтонд хандсан хувилбаруудыг олноор бэлдсэн байлаа.Гарааны бүрэлдэхүүндээ Харцага өөрчлөлт хийгээгүй бол Хүлэгүүд, Батжавхлан, Боүзэр, Отгонмөнх нарыг гаргаж сэлгээнээс Пүрэвдорж Санчир Вилльямс нарыг оруулсан нь өвөрмөц шийдвэр болсон юм. Тоглолт эхнээсээ тун ширүүн өгөө аваатай явагдсан. Харин тоглолтын гуравдугаар үеийн төгсгөлд Санчирын талбайн төвөөс хийсэн шидэлт амжилттай болж багтаа сэргэлтийг авчирсан. Улмаар Санчир довтолгооны санаачлагыг авч тоглож байснаар үндсэн цагт Хасын Хүлэгүүд баг 71–64 харьцаатай ялалт байгуулж нэгдүгээр тойргийн аварга багаар шалгарлаа.
А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ