ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 300 хүн суралцах боломжтой

img

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2012-2013 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд 230 бакалавр болон магистр оюутан, 50 аспирант болон докторант, 20 мэргэжил дээшлүүлэгч суралцуулах юм байна.   Тухайлбал, байгалийн ухааны чиглэлээр 30 бакалавр, таван магистр, 10 аспирант, докторант, инженер технологийн чиглэлээр 85 бакалавр, таван магистр, 10 аспирант, докторант, хөдөө аж ахуйн чиглэлээр 20 бакалавр, магистр, аспирант тус бүр тав, анагаах ухааны чиглэлээр 10 бакалавр оюутан, таван аспирант, докторант,  эдийн засаг менежментийн чиглэлээр 10 бакалавр, гурван магистр,таван докторант, боловсролын чиглэлээр 10 бакалавр, гурван магистр, гурван аспирант, докторант, биеийн тамирын чиглэлээр таван бакалавр, нийгмийн ухааны бусад чиглэлээр 23 бакалавр, 10 магистрант, 15 докторант байнаСоёл урлагийн чиглэлээр 15 хүн суралцах бөгөөд сонгон шалгаруулалтыг хоёр улсын холбогдох байгууллагын төлөөлөл орсон мэргэжлийн комисс жич зохион байгуулах юм.   Тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны вэб хуудасны www.russia.edu.ru/enter/2012 гэсэн хэсгээс авах боломжтой юм байна   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ