“Эхлэл” өнөөдөр нээлтээ хийнэ

img

“Цагаандариум” арт галерейд өнөөдөр 18.00 цагаас  “Эхлэл” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийнэ. Энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнг уран бүтээлч Г.Амгаланбаатар, М.Ганзул нар хамтран гаргаж байгаа юм.   Үзэсгэлэнгийн зорилго нь  хүн байгалийн хүйн холбоо болон орчин үеийн хүмүүсийн амьдралын оршил хөдөлгөөнийг харуулах,  Монголчууд бид эх нутгаараа бахархаж эв нэгдэлтэй байхыг уриалахад орших гэнэ.   Тэд бүтээлүүдээ уран зургийн аргаар болон арьсан урлагийн гэсэн холимог техникээр бүтээсэн байна. Үзэсгэлэнд зураач Г.Амгаланбаатарын нэг талаас байгаль эх, нөгөө талаас их хотын амьдралын хэмнэлийг үзүүлсэн бүтээлүүд, зураач М.Ганзулын Монголчуудын эв нэгдэл,  зөв гарц олох сэтгэлгээний эрэл хайгуулуудыг үзүүлсэн бүтээлүүд тус тус тавигдах юм.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ