Манай улсын эдийн засгийн гол салбаруудын бүрэн мэдээлэл гарчээ

img

Манай улсын эдийн засгийн гол гол салбаруудын бүрэн мэдээллийг багтаасан “Монгол Улс 2012” тайлан гарсан байна. Оксфорд бизнес групп, Гадаадын хөрөнгө оруулалтын газар болон бусад яам, агентлаг, бизнесийн болон төрийн бус байгууллагууд хамтран 8 сарын хугацаанд гаргасан энэ тайлангийн нээлтийн арга хэмжээ  2012 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болов. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ арга хэмжээнд  оролцон үг хэлэхдээ Төв Азийн орнуудаас анх удаа манай улсыг сонгон авч тайлан гаргасан дээрх байгууллагуудад Засгийн газар, бизнесийн салбарын өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ. Манай улсыг гадаадын улс орнуудад сурталчлан таниулах, эдийн засгийн хөгжил дэвшилд өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт татах, бий болсон хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх ямар боломж байна гэдгийг ойлгуулахад энэ тайлан чухал ач холбогдолтойг тэрээр тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар бизнесийн орчныг сайжруулахын тулд 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгосон. Энэ хүрээнд төвлөрлийг сааруулж, хүнд суртлыг багасгах зорилгоор 100 гаруй зөвшөөрөл, лицензийг цуцалж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлсэн гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн дурдлаа. Түүнчлэн Европын стандарт, хэм хэмжээг бүх салбар, шатанд нэвтрүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. Энэ нь засаглалыг сайжруулж, төр, нийгмийн харилцаа болон аливаа мэдээллийг ил тод, нээлттэй, шударга болгох, аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, Хөрөнгийн биржийг олон улсын жишигт хүргэх гээд бодлого нь тодорхой, бизнес эрхлэх орчин нь таатай байлгах зорилготой холбоотой. Энэ бүхнийг бодит үр дүнд хүргэхэд “Монгол Улс 2012”  тайлан чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Манай улс хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжсэн бодлого тууштай хэрэгжүүлж ирсний дүнд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал 2011 оны эцсийн байдлаар энэ хэмжээ 6 тэрбум ам.долларт хүрчээ. Түүнчлэн Засгийн газар үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын 30 орчим хувь буюу 9 гаруй их наяд төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх зорилт тавьсан юм. Манай улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17,3 хувьтай гарч энэ өсөлт цаашид ч хэвээр хадгалагдах, нэмэгдэх төлөвтэй байна. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2021 онд 9 мянга гаруй ам.долларт хүрнэ гэсэн тооцоог ч Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо гаргаад байгаа юм. Энэ мэтээр эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх ямар боломж байгаа зэргийг “Монгол Улс 2012” тайланд дэлгэрэнгүй тусгасан байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үл итгэгч:
Нэг хүнд оногдох ДНБ яахав 9000 болж болно л доо. Ард түмэн гараа хөдөлгөөд байгаа юм чинь. Даанч түүнийг зүгэр суугч энэ дарга нар, Сү.Батболд мэтийн луйварчид ихэнхийг нь хамаад авчихаар нийт иргэдэд юу оногдох вэ дээ.
2012-03-01
Үнэнийг хэлэгч:
Хүүе ээ, та минь ээ. Сү.Батболд ямар монгол улс юм уу. ӨӨрөө ч яахав ингэж балайрдаг юм гэхэд энэ хэвлэлүүд боль л доо. Яадаг юм, Сү.Батболдтой Чингис зочилд буудалд нь сүүлэрдэг юм уу. Жаахан юм бодож бичиж бай л даа. МАН-ынхан ингэж хошгируулж байгаад л дараа нь буудна шүү дээ.
2012-03-01
Bi MAN-iin gishuun:
Энэ Батболд солиот өөрийгөө монголын бурхан гээд итгэчихэж. Тэр жил сонгуулийн сурталчилгаан дээр нэр дэвшигчийн нь ганц зураг байхад Н.Энхбаярынх 9 байна гэж байсан. Гэтэл одоо энэ Сү.Батболд солиот чинь компьютер нээхэд л гарч ирээд уур хүргээд байх юм аа. Бааранд ортол Сү.Батболд тайчаад зогсч байх вий дээ, та минь ээ.
2012-03-01
МАН:
Батболд өөрийнхө халас түнтийснийг Монголын эдийн засаг өслөө гэж солиорч байгаа юм. Ард түмний хийж бүтээсэн жаал хөрөнгийг энэ МАН-ынхан, Сү.Батболд хулгайч цуслаад дуусч байгаа юм чинь. луйварчингууд өөдлөхгүй дээ.
2012-03-01
ediin zasag osloo gene engiin ardad yamar noloo baigaa yum, ashigt maltmalaa unegui shahuu uraldaj ogchihood ih mongo orj irj baigaa yum shig bolohoos. uneheer aguu ih bayalgatia tuldaa ene uls suirelgui tesej baina, ene bayalag duusahaar yah uls yum buu med.
2012-03-01