IX Богд Жэвзүндамба хутагтын хойд дүр Монголоос тодроно
Монголын бурхан шашны тэргүүн дээрхийн гэгээнтэн IX богд өнөөдөр өглөө жанч халжээ. Дээрхийн гэгээнтэн Жэвзүндамба хутагт мөнх бусыг үзүүлсэнд монголын нийт лам хувраг эмгэнэл илэрхийлж хэвлэлийн бага хурал хийв. Аврал итгэлт Дээрхийн гэгээнтэн 9-р богд Жэвзүндамба хутагт 17-р жарны усан луу жилийн шинийн 8-ны луу цагт мөнх бусын дүрийг үзүүлэн дүрст лагшин номын агаарт хураажээ. IX богд жанч халахаасаа өмнө “Миний энэ дүр нас өндөр бие чилээрхүү болжээ. Иймд шашин амьтны тусыг төдийлөн сайн үйлдэж чадсангүй. X дүр Монгол орондоо Монгол хүн болж шашин амьтны тусыг агуу ихээр бүтээх болно хэмээн айлдаж байсан аж. Дээрхийн гэгээнтний хойдын буянг шашны дэгээр гүйцэтгээд дараагийн дүрийг тодруулах комисс байгуулагджээ . 400 шахам жилийн өмнөөс Монголын авралт богд өндөр гэгээн Занабазраас хойш удаа дараалан заларч байгаа Жэвзүндамба хутагтуудын дараагийн дүр Монгол орондоо хувилан төрж замбутивийг гигүүлэх болтугай. Хутагт хувилгаадууд эгэл улсууд биш энэ ч үүднээс түр нэгэн зуур амсхийж байгаа учраас энэ өдөр гашуудлын өдөр биш гэдгийг Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц хэллээ. Н.Ариунаа
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ