Н.Алтанхуяг: Засгийн газар зургаан хувийн хүүтэй зээл дээр зөрчил гаргасан

img

Сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт болдог АН-ын “4:11” уулзалт Төрийн ордонд боллоо. Хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, тус намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар оролцлоо. АН-ын намын дарга Н.Алтанхуяг “Луу жил гарч манай нам ажилдаа орлоо. Эдийн засгийн хувьсгал эхэллээ цуврал лекцээ хийлээ. Цуврал лекц үргэлжлэн аймгийн төвүүдэд явагдана. Ер нь Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад төвлөрөх бус аймгийн төвүүдийг шинэ төлөвлөлт хийж, иргэд тавтай амьдрах боломж нээхээр бид хөдөө орон нутагт ажиллана, ярина. Түүнчлэн “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хүрээнд бүтээлээ ирүүлсэн эрдэмтэн, судлаачдыг шагнаж урамшууллаа. Өөрийнхөө салбарын чиглэлээр юуг яаж, өөрчлөх хэрэгтэй вэ гэдгийг сайн мэддэг учраас бид тэдний үгийг сонслоо” гэсэн юм. Мөн засгийн газартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зургаан хувийн хүүтэй байрны зээлийн асуудлаар санал бодлоо илэрхийлмээр байна,  хамтарсан Засгийн газраас АН гараад 40 хонож байна. Хамтраад хийсэн сайн юмнаас манай намын нэр хасагдсан, муухан ажилд нь АН-ын буруу юм шиг ташаа ойлголт байна. Зургаан хувийн хүүтэй зээл нь хамтарсан Засгийн газрын үед дөрөвдүгээр сарын 27-ны өдөр батлагдаж гарсан тогтоолд байгаа. Гаргасан шийдвэрээр сайд нарын түвшинд журам гаргаснаа хэлэлцэж байгаа хэлбэр гэж ойлгосон. Журам гаргахдаа зөрчил гаргасан байна лээ. Засгийн газарт 50 метр кв хүртэл талбайтай байр гэж байсныг 55 метр кв болгосон байна. Хамтарсан засаг иргэний болоод эд хөрөнгийн бүртгэлийг хийж чадсан. Ирэх долоо хоногоос хэвлэл мэдээллийнхнийг Улсын бүртгэлийг үйл ажиллагаатай танилцуулж бодол байна. Мөн өчигдөр хийсэн цахим үнэмлэхийн мэдээлэлтэй холбогдуулан  манай намыг засгаас гарснаас болоод эсвэл Н.Алтанхуяг гэдэг хүн энэ ажлыг хариуцаж байгаад хаяж явсанаас болоод иргэний цахим үнэмлэх саатсан мэтээр ярьсан нь санаатай ажил. Бид Ц.Нямдорж сайдыг агентлагийн хүмүүстэй ирүүлж манай бүлэг дээр ярьсан. Энэ ажлыг авсан хүмүүс энэ ажил бүтэхгүй гэсэн байдлаар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бичиг хүргүүлснийг үзүүлсэн. Үүрэг гүйцэтгэж байсан хүнийг нь Ц.Нямдорж сайд халж хаяад МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг даргаар томилсон нь цаанаасаа энэ ажлыг бодлоготой, зорилготой, будлиантуулах, долдугаар сарын 1-ний хэргийг дахиж санагалзсан үйлдэл боллоо гэж манай намын бүлэг үзсэн” гэв. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Анти Сүхбат хөдөлгөөний гишүүн:
Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч генерал Сүхбат, хурандаа Даваацэрэн нар ажлын цагаар архи уун танхайрч, дороо ажиллаж байгаа хүмүүсээ үргэлж дарамтлан "Пизда" хэмээх хараалыг маань мэгзэм мэт уншиж байна. Өөрсдийн зөөлөн суудлыг хамгаалахын тулд мэдлэгтэй, боловсролтой, шударга залуусыг хавчин гадуурхаж, зоригийг нь мохоон зайлуулах бодлого барьж байна.
2012-03-03
ха ха өнгөрсөн борооны дараа гэх шиг юм болж байна ичээч та нар
2012-03-02
jonhuu battulgiin hiigeeguig ideegui luivardaaguig ni harin unencheer hiij bna, naad balai luivarchin jonhuugaas bolj bairnii une galzuursan baih shuu, bitgi gai bol ta nariig odoo hen ch songohgui harah ch ugui....
2012-03-01
9911:
ta nariin hiigeegui g hiij baina bitgii gai bol
2012-03-01
ene muu altsanhuyag lalar chin yu gd gutsaad bnaa. hunii hiij baigaag muulaad baih yum. yaasan tsaaduul chin iluu onoo avchih geed shees chin goojih geed baina uu?
2012-03-01
тэр сайд байхдаа өөрөө хийгээгүй байж одоо юу гэнээ
2012-03-01
baagii:
medrel muutai yum chin songuuliin showuugaa hiiseer l baina uu.zail zail chamd itgedeg hun ganz ch uldeegyu.
2012-03-01
тэр сайд байхдаа өөрөө хийгээгүй байж одоо юу гэнээ