
Нийгмийн даатгалын байгууллагуудын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн гуравдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болох гэж байна.
Нийгмийн даатгалын удирдах ажилтнуудад байгууллагын хөгжлийг тодорхойлож, нийгмийн даатгалын салбарын бодлогын болон үйл ажиллагаатай холбоотой асуудлаар харилцан санал солилцож, зөвлөлдөх зорилгын хүрээнд энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа аж.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж уг сургалтад Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэсийн удирдах ажилтнууд оролцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ