Бага насны хүүхдийг хүчирхийлж онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтэнг баривчилжээ

img

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд 2009 онд насанд хүрээгүй  охидыг хүчиндэхийг завдсан, хутга мэс тулгаж танхайрсан хэрэг гарч байсан юм. Түүнчлэн  2009-2011 онд ч бусдын  эд зүйлийг дээрэмдсэн, насанд хүрээгүй хүүхдийг  хүчиндэж онц хэрцгий аргаар  амь насыг нь хохироосон гэх үйлдэлтэй хэрэг гарч байв. Уг хэргийг үйлдсэн этгээдийг саяхан тус аймгийн хууль хяналтынхан илрүүлжээ.   Хэргийн талаар  тус аймгийн Прокурорын газрын дарга П.Эрдэнэбатаас тодрууллаа. -Таны хянаж байгаа онц ноцтой хэргийн талаар тодруулах гэсэн юм. Товч мэдээлэл өгөөч? Насанд хүрээгүй хүүхдүүдийг уда дараа хүчирхийлсэн, нэг охиныг хүчирхийлж онц хэрцгийгээр хөнөөсөн   хэрэгт сэжигтнээр татан Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Ц.Батдэлгэр гэгчийг  баривчилсан.   Хэргийг шалгах явцад уг этгээд 2008 оны долдугаар сарын 16-нд Есөнбулаг суманд 17 настай Б-д хутга тулган, хүчирхийлсэн  хэргээ мөрдөн байцаалтын явцад хүлээсэн. 2009 оны нэгдүгээр сард 17 настай М-ийг өглөө 07.30 цагийн орчим  хутга тулган хүчирхийлж, улмаар хэргийн ул мөрөө баллахын тулд онц хэрцгий аргаар амь насыг бүрэлгэсэн хэргийг ч үйлдсэн хэрэгт сэжиглэгдсэн. -Нийтдээ хэдэн хүн хохирогчоор тогтоогдсон бэ? - 2011 оны хоёрдугаар сард Есөнбулаг суманд өглөөний 07.30 цагийн орчим 16 настай Л-д хутга тулган хүчирхийлсэн . Энэ үйлдлээ давтан 2011 оны арваннэгдүгээр сарын 265-ны 07.30 цагийн орчим 17 настай  П-д хутга тулган хүчирхийлж, амь насанд нь халдахыг завдсан байгаа юм. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн Ц.Батдэлгэрийг хэзээ илрүүлэв ээ? -2011 онд 51 настай иргэн Т-д хутга тулган эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг үйлдсний дараахан  түүнийг  илрүүлсэн.  С.Батдэлгэрт  Эрүүгийн хуулийн 126.2.3, 126.2.4, 91.2.6, 91.2.10,  91.2.12, 91.2.15, 147.2-т  зааснаар буруутгаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь аймгийнхаа сум дундын шүүх рүү шилжүүлсэн Тун удахгүй буюу  энэ сарын 18-нд хурлын тов гарах байх. -Ц.Батдэлгэрийн сэтгэц эрүүл үү. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан юм болов уу? -Ц.Батдэлгэр нь 2007, 2009 онуудад хулгайн хэргээр ял шийтгэл  хүлээж байсан. Тэрбээр мөрдөн байцаалтын шатанд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болохоо хүлээсэн. Сэтгэц нь эрүүл. -Танай аймагт өөр онц ноцтой хэрэг гарсан уу? -1990 онд төрсөн М нь эхнэрээ гэртэй нь шатаасан хэргийг үйлдсэн. Уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Н.Түвшин        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хорсолбаяр:
энэ новшийн боовыг олны өмнө тасдаж хаявал таарна. тэгээд дараа нь цаазалбал зохино. аягүй бол шүүгчээ хахуулдаад 5 жилийн л ял аваад гарах байлгүй дээ. за болъё 6 жилийн ял аваг маргааш нь... нөгөөдөр нь харин өршөөлийн хуульд хамрагдаад шоронгоос инээд алдсаар гарч ирнэ шд наадах чинь тодорхой. иймэрхүү бааснууд манайх цаазын ялгүй болж, өршөөлийн хуультай болсныг далимдуулаад даварч байхгүй юу... иймэрхүү новшнуудын тухай сонссон чинь бүр дургүй хүрчлээ байлаа... хувиараа иймэрхүү новшнуудыг тонилгодог компани байгуулнаа ер нь... хэрэв захиалга өгөхийг хүсвэл миний мейл хаягаар хандана уу. гэхдээ ченж залгах хэрэггүй. зөвхөн үнэн шударга юмаар л хөөцөлдөхийг анхааруулж байна. тэрнээс биш сайн яваа нэгнийгээ амьдралаас нь салгах гэсэн хүн хандвал өөртөө гомдоорой.
2012-03-03
Arai howsgold ohiniig alsan etgeed ilercn bgaa yum bolow uu
2012-03-02
zochin:
almaar novsh bn.daanch nuguu hyzyygyi teneg ni urshuunu duu
2012-03-01
hnn alin divangariin medee bizde. tsagdaa ene medeeg ogch bsan yumdag
2012-03-01