Чинбаа: Бритни Спирс, Селин Дион, Алиса Кейстэй хамтарч үзлээ

- Чинбаа Aretha Franklin гэдэг америкийн алдартай дуучинтай хамтран ажиллахын тулд ямар шалгуур давах хэрэгтэй вэ. Чинбаа хамтарснаар ямар өөрчлөлт гарав? - Монгол хүнд заяагдсан хувь тавилан. Би түүний хамтлагт Азиас ганцаархнаа тоглодог. Энэ хамтлагийн хөгжимчид сая сая хөгжимчнөөс шалгарч орсон. Анх америк явахдаа өөрсдийгөө сорих, хөгжүүлэх бодолтой явсан минь ийм амжилтад хүрэхэд нөлөөлсөн. Бид холливудын алдартай дуучин, уран бүтээлчидтэй хамтран ажилладаг продюсертэй хамтран ажиллаж байгаа минь гайхамшигтай цаг хугацаа.
Манай хамтлагийн уран бүтээлийг ирж үзээд манай гурвыг сайн байна гэж үнэлсэн. HB продюсер над руу утасдаад холливудын өгсөлт уруудалт гэж юу байдгийг мэд. Манайд хэсэг хугацаанд амьдар гэсэн. Тэр хүн 70 гаруй настай атлаа 30 настай хүн шиг ажилладаг.
Хүн амжилттай ажиллахын төлөө яаж зүтгэдэг болохыг хараад гайхсан, биширсэн. Намайг очингуут Чехийн оркеструудтай интернэтээр харилцаад намайг хяна гэсэн үүрэг өгсөн. Тухайн үед надад авьяас байж, миний багш нар ямар авьяаслаг хүмүүс байсан юм бэ гэж баярлаж байсан. Тэнд 14 хонохдоо холливудын амьдралыг харлаа. Дараа нь Aretha Franklin-ы тоглолтод тоглох уу гэж урьсан. Би анх сонсоод итгээгүй. Тэгээд тоглолт болох гээд байхад над руу нотоо явуулаагүй байсан.
Бүр тайзан дээр гартал бүх хөгжимчин ноттой байхад надад байдаггүй. Тоглолт болохоос 30 минутын өмнө зузаан нот авчирч өгдөг байгаа. Би сандраад нотоо ухаж дуустал 10 минутын дараа тоглолт хийх болсон. Ингээд тоглолт эхлэхэд Aretha Franklin тайзнаа гарч ирээд миний өөдөөс харж байна. Би юу болоод байгааг мэдрэхгүй, зүүд шиг санагдсан. Би ч тоглолт эхлэнгүүт нотынхоо дагуу тоглоод өөрийнхөө санааг нэмсэн. Энэ нь надад сорилт байсан гэдгийг сүүлд нь мэдсэн.
Дараа нь Франклины хамгаалагч ирж өрөөндөө намайг дуудлаа гэдгийг хэлсэн. Өрөөнд нь ортол Aretha Franklin инээж угтаад чи гайхамшигтай сайн хөгжимчин байна. Цаашдаа чи надтай хамт тоглох уу гэсэн. Би шууд зөвшөөрсөн. Чи өнөөдрөөс эхлээд америкийн дээд зэрэглэлийн хөгжимчний хэмжээнд үнэлэгдэж ажиллах болно гэсэн. Дээд зэрэглэл гэдэг нь нэгдүгээр зэрэглэлийн онгоцоор нисээд, лимузнээр тосуулаад, дээд зэрэглэлийн буудалд бууна гэсэн үг л дээ. Эхний үедээ би өртөө итгэхгүй байлаа. АНУ урлагийг ингэж үнэлдэг юм байна. Гэтэл би Монголд 20 жил урлагт зүтгээд юу билээ.Бусад сайн уран бүтээлчид хэрхэн зүтгээд яаж үнэлүүлдэг билээ.
- Дэлхийн хэмжээний цалин гэхээр хэд орчим гэсэн үг вэ? - Тэрийг хэлмээргүй байна. Хангамж маш сайн. Aretha Franklin-тэй би гурван жил тоглож байна. Хамгийн сүүлд Обамагийн сонгуулийн кампант ажлын концертод тоглосон. Мөн дэлхийн гайхамшигтай одод болох Britny Spears, Celine Dion, Alicia Keys зэрэг оддуудтай нэг тайзнаа тоглож байна. Дэлхийн одуудтай чөлөөтэй харилцаж Монгол улсаа сурталчиллаа. CNN-ий Ларри Кинг гэдэг алдартай сэтгүүлчтэй уулзаж байлаа. Тэр хүн сэтгүүлч болохоороо Монголын тухай маш сайн ойлголттой байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ